Ч.Мөнхбаяр 8-15 жилийн ял авах эсэхийг баасан гарагт дэнсэлнэ

Иргэн Ч.Мөнхбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр болно.
Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас баривчилсан. Дараа нь мэдээлэл хийж, түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, дансанд нь их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан талаар мэдэгдсэн байдаг.
Түүнийг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн анхны шийдвэр нь гуравдугаар сарын 23-нд дууссан бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнд Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиар ял төлөвлөжээ. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл түүнд 8-15 жилийн хорих ял оноох юм.
Эрүүгийн хуулийн 19.4 Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингээд тагнуул болчхов
Тагнуулийн байгууллага зөв л шийдвэр гаргаж байгаа байлгүй дээ
За мэдэхгүй энэ ч юу л болоод байна даа
Энэ ч хэн нэгний зохиол уу
Монголчууд өнгө мөнгөнд хайрлах юмгүй болсны тод жишээ болох юм биш биз.
Тэмцдэггүй монголчуудын дундаас ганц дуугарч ард түмний дуу хоолой болсон нэгийг нь хилсээр шийтгэхнээ. Эх орондоо ямар гай хохирол учруулсан юмбэ, тийм зүйл байхгүй гэж бодож байна. Харин өвөрмонголчуудыг өмөөрсөн нь хятадуудын дургүйцэлийг хүргэж тэдний өмнөөс л шийтгэх гээд байгаа юм бишүү. Хамтарсан гадаадын тагнуул нь хэн юм бэ.
Үндэсний тэмцэгч маань шоронд удаан суух нь ээ
За болио
За энэ угаасаа юугаа тагнадаг юм. Монголын бүх юм ил байж байхад. Оросын жирийн нэг блоггер л манай армийн бүх зэвсэглэлийг тоолцон байна лээ шд Кккк. Оросоос тэдэн ширхэг тийм тийм юм авсан гээд жагсаацан хаха. Энэ хятадыг муулсан, данкан толгойтыг доромжилсон болохоор ноход үүргээ гүйцэтгэж байгаам