М.Билэгт Ж.Чинбүрэнгийн дүүг Арбитрт ялж, 179 сая төгрөгийн нэхэмжлэл хангуулжээ

УИХ-ын гишүүн асан М.Билэгт Ж.Чинбүрэн гишүүний дүүтэй Арбитрын маргаан үүсгэж, шүүхээр ялснаар 179 сая төгрөгийг гаргуулан авахаар болжээ.
“Ачлал трейд” компани ХСҮТ-ийн дэргэд 11 мянган метр квадрат талбай бүхий өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаториор хүлээн авч, оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай эмнэлгийн барилга барьсан.
Уг барилгыг барих хугацаанд тухайн үед ХСҮТ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Чинбүрэн өөрийн төрсөн дүү Ж.Чинтулгын “Нэкст Натур” ХХК-ийг уг эмнэлгийн барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгүүлэхээр 1 тэрбум 270 сая төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Хамтран ажиллах гэрээний хүрээнд 254 сая төгрөгийн шилжүүлэг хийгдсэн ч ажил гүйцэтгэгдээгүй талаар бид өмнө нь баримтаар мэдээлж байсан.
УИХ-ын гишүүн асан М.Билэгт уг асуудлаар МХАҮТ-ийн дэргэдэх Арбитрын шүүхэд хандаж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн төрсөн дүү Ж.Чинтулгын “Нэкст Натур” ХХК-иас 179 сая төгрөг авах шийдвэр гаргуулжээ.
Арбитрын шийдвэр нь эцсийнх бөгөөд заавал биелэгдэхээр хуульчлагдсан байдаг. Ингэснээр 2018 онд байгуулагдаж байсан компани хоорондын маргаан эцэслэгдэж буй аж.
Г.ИТГЭЛ
Энэ талаарх өмнөх контент:

БАРИМТ: Ж.Чинбүрэн эмч М.Билэгтийн эмнэлгийн төслөөс 80 мянган ам.доллар авч, дүү Ж.Чинтулга нь 200 сая төгрөгийн хохирол учруулжээ контентыг ЭНД ДАРЖ уншина уу.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чинбүрэн гэж бас нэг шулмын хохь толгой байна аа
Арбитрын шийдвэр нь эцсийнх бөгөөд заавал биелэгдэхээр хуульчлагдсан байдаг.
Ичдэггүй, ах дүүсээрээ нийлээд нэг муу бизнес хийж буй эмэгтэйг ийм байдалд орход ихээхэн нөлөө үзүүлж ээ
Чинбүрэн бол луйварчин хүн
Чинбүрэн сайн эмч гэж яригдаж байснаас өөрөөр танихгүй хүн. Сүүлийн үед уншаад байхнээ айхтар толгой юм гээч. Эмчээ хийхээс гадна бизнест хутгалдаад, хор найруулаад сурсан гар юм байна. Улс төрд боломжийн сайн, мэргэжлийн хүн ороод ирлээ гэж баярлаж байсан чинь гишүүдээс ялгаагүй хорчин, хүнд гар байна уу даа.
Chinsanaadaa bas 5 terbumiin eruul mendiin tusul tender avch uguud nuguuh ni 1 terbumaar ni haus avaad shine avgai avaad orchihson bn le.
Бас л луухаан байна