Нийгмийн
Б.Жавхлан: ЗГ баталгаа гаргаж, мах, гурил, шатахуун нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн татаасыг төлнө

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийн төсөл өргөн барихаар болсон. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр тус хуулийн төслийн агуулгыг дараах найман чиглэлд базаж танилцууллаа:
- Нэгт, тус хуулийн төслийг УИХ-аар дараалал харгалзахгүй, нэн яаралтай хэлэлцэнэ
- Хоёрт, мах, гурилын нөөц бүрдүүлэх үүднээс нийлүүлэгч компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох ажлыг харилцдаг арилжааны банкуудаар нь дамжуулан олгох, үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах үүргийг Монголбанканд хүлээлгэх
- Гуравт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаад зах зээлээс Лондонгийн металын бирж дээрхээс 5 хувийн нэмэгдэл хүүтэй алт худалдан авах
- Дөрөвт, мах, гурил, газрын тосны хомстол үүсгэхгүйн тулд тус бүтээгдэхүүнүүдийн импортын гаалийн татварыг 5 хувь хүртэл бууруулах
- Тавт, мах, гурил нийлүүлэгч компаниудын зээлийн хүүгийн татаасыг төсөв хооронд гүйлгүүлж, зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Засгийн газар баталгаа үүнд гаргана
- Зургаад, газрын тосны нийлүүлэлтэд хомстол үүсгэхгүйн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай хариуцлагын гэрээ байгуулах
- Долоод, энэ мах, гурил, шатахууны хомстол үүсэхээс сэргийлж, оролцогч талуудын дунд хариуцлагын гэрээ байгуулах
- Наймд, гадаад иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт метал, валютыг бэлнээр хилээр гаргахыг хориглох.
Тус хуулийн үйлчлэх хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл байхаар тусгажээ. Хуулийн төслийг маргааш УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барих юм байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бензиний үнийг чөлөөлөх ёстой гээд байсан дэд сайд Батнайрамдалд арга хэмжээ ав. Хариуцлага тооц. Хамаг юмны үнэ өсгөөд хаячихлаа. Амьдрал мэдэхгүй, ажлын туршлагаггүй, амны салиа нь арилаагүй хүүхдүүдээр алд түмнийхээ амьдралаар тоглуулахаа болиоч.
hedhen monpol naimaachnii umnu buh ymiig tulnu gej tongolzood bgaa iim zasiin erh barigchid delhiid bn uu? ter dundaa sangiin said n tednii nuuts zohion baiguulagch gej ted notlood suulee suhuj buur ard irgediig shulj muljih zamdaa ichguurgui zutgej bndaa ,ene saidiin suuliin ued uguud bgaa medegdliig sn anzaaraad avdaa!
Зээл гэж хулхидаад яахав. Авдаг хэд дээ л өгдөг. Арилжааны банкны шалгуурыг давж авна гэдэг тэнгэрээс од шүүрхийн адил. Төр нь өгч байгаа нэртэй л үлдэг байх
20 саяаас дээш бол хилээр гаргахгүй гээд байгаа юм уу? Ер ойлгогдохгүй юм