Хилээр 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт эдлэл, валют гаргахыг хориглоно
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийн төсөл өргөн барихаар болсон. УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэх уг хуулийн төсөлд хэд хэдэн анхаарал татах агуулга тусгагдана гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.
Тухайлбал, Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглох тухай заалт тусгагдах аж.
ОХУ, Укрианы дайнаас үүдэж, монгол дахь валютын эргэлт цөөн хоногт багассан талаар холбогдох албаныхан тодотгож буй. Улмаар арилжааны банкууд нэг иргэн өдөрт 300 ам.доллартай тэнцэх хөрвүүлэг хийхийг зөвшөөрч, Тагнуулын байгууллагаас валютын шилжүүлгэд хяналтад тавиад байгаа юм.
Түүнчлэн өнгөрөгч сарын сүүлээс ОХУ-д очиж буй монгол иргэд их хэмжээний ам.долларыг бэлнээр авч явсан талаарх мэдээллийг хэвлэлүүд онцолсон. Төв банкны валютын нөөц нэг сар хүрэхгүй хугацаанд 1.4 тэрбум ам.доллараар багассан нь анхаарал татах сэдэв болоод байна.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гадаадад сурах оюутнууд яах вэ? Энэ батугай мөнгөөр визний зөвшөөрлөө авна. Сонин зүйл хийх юм. Судалсан эсэх.