НИЙГЭМУЛС ТӨР

ТООЦОО: Жилийн дотор цагаан будааны үнэ 130, элсэн чихэрний үнэ 90 хувиар өсжээ

МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. Тус холбооны төлөөллүүд энэ талаар мэдээлэхдээ "Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтарч энэ хурлыг хийж байна. Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын өсөлт ямар хүндрэл авч ирж байгааг мэдээлье.

МҮЭХ-ноос сар бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын судалгаа хийдэг. 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны мөн үетэй дараах байдлаар харьцуулахад дараах үр дүн гарч байна.

  • цагаан будаа нэг кг нь 3000-6900 төгрөг болж 130 хувиар
  • шар будаа нэг кг нь 2800-5000 төгрөг болж 78.6 хувиар
  • үхрийн ястай мах 12000-14000 төгрөг буюу 16.7 хувиар
  • үхрийн цул мах 14000-16000 төгрөг буюу 14.3 хувиар
  • адууны мах 20 хувиар
  • сүү 2900-3700 төгрөг болж 27.6 хувиар
  • ургамлын тос 5500-8100 төгрөг болж 47.3 хувиар
  • элсэн чихэр  2800-5320 төгрөг болж 90 хувиар
  • монгол төмс 1200-1440 төгрөг болж 20 хувиар
  • лууван 50 хувиар
  • сонгино 75 хувиар
  • тахианы мах 22.4 хувиар
  • шатахуун АИ-92 1450-2390 төгрөг болж 64.8 хувиар
  • дизель түлш 2190-3130 төгрөг болж 42.9 хувиар
  • газ 970-1855 төгрөг буюу 91.2 хувиар тус тус өсөлттэй байна.
  • Нэг ам.доллар 2022 оны гуравдугаар сард 2850 төгрөг байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200 төгрөг боллоо.

Төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэхгүй байна. Гэтэл бараа бүтээгдэхүүний гурав дахин өссөн байна. Тиймээс нийт олон түмний гомдол, эсэргүүцлийг бий болгоод байна. Тиймээс бүхий л шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг УИХ, Засгийн газраас шаардаж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

яаж амьдар гээд байгаан бэ

Зочин
Зочин

үнхээр энэ оронд чинь амьдрах араг алгаа хоое

Зочин
Зочин

хогын новшийн нийгэм

Холбоотой мэдээ

Back to top button