Нийгмийн

Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, албан үүргээ гүйцэтгээгүй, зохих ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй учраас үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Томилогдсоноос хойш Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 17 аймаг, Чөлөөт бүс, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Усны хамгаалалтын бүсэд ажилласан.

Газар дээр нь ажилласан учраас бодит байдлыг мэдэх, авах арга хэмжээг зааварчлах, шийдлүүд гарган ажиллаж байгаа бөгөөд зохих үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудын жагсаалтыг гарган шууд чөлөөлж эхэллээ.

Цаашдаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн, зориудаар өөрчилж нөлөөлөлд автсан байж болзошгүй албан тушаалтнуудыг түтгэлзүүлж, холбогдох хяналтын байгууллагат шилжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button