"Эрдэнэт медипас"-ийг ДАМПУУРУУЛСАН Ц.Даваацэрэнгээр "Тавантолгой түлш"-ийг удирдуулж яах нь вэ

Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг "Тавантолгой түлш" ХХК-ийн дарга М.Ганбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Улмаар уржигдар /2022.04.04/ тус компанийн ТУЗ хуралдаж, компанийн тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг дэвшүүлэн томилов.
Ц.Даваацэрэнгийн хувьд: 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Улмаар тухайн үедээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай "Медикал" ХХК-д өгөх тушаал гаргасан байдаг. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан уг эмнэлгийг 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж хувийн компанид шилжүүлсэн. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөгөө улс аваагүй. Одоо эл эмнэлгийг улс өөртөө авсан бөгөөд захирал нь болох Я.Энхчулуун хил гарч зугтсан гэх мэдээлэл гарч байв. Түүнийг эл эмнэлгийн асуудлаар АТГ шалгаж буй.
"Эрэнэт үйлдвэр"-ийн захирлаас хойш хэд хэдэн албан тушаал хашиж, эмнэлэг бужигнуулж байгаад өдгөө "Тавантолгой түлш"-д ирээд байгаа нь энэ.
Бүхэл бүтэн улсын эмнэлэг дампууруулсан хүнээр “Тавантолгой түлш”-ийг одоо удирдуулж яг яах нь вэ. Эрх баригч намынхан заавал албан тушаал хаших, эрх мэдэл хүртэх ёстой юм шиг албатай хэдэн хүмүүстэй зууралдаж, жонхуурсан томилгоо хийхээ хэзээ болих вэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene oyunerdene erguu yum bhdaa sahal ebiigiin hunuusiig ajild avaad bhiin
Даваацэрэн биш байхаа
даваасамбуу энэ 2 их идсээн шалгах хэрэгтэй эд идэж ханахгүй хотод авсан байруудыг нь хураа
Яаааг үннэн
Ингээд байхаар Оюунэрдэнэ яаж нэр нүүртэй байхав