УЛС ТӨР

Ерөнхий сайдын онцолсон "Нүүрс зөөдөг бүлэг этгээдүүд"-д ЯМАР ГИШҮҮД багтав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд нөлөө бүхий гишүүд байгаагийн нэг нь А.Адъяасүрэн. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан” хэмээн зарласан.

Түүнийг мэдээлэл хийснээс хойш тухайн бүлэглэлд ЯМАР гишүүд багтсан бэ гэдэг таамаг хөвөрч эхлээд байгаа юм. Тэдгээр гишүүдийн дунд Ерөнхий сайд, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй болон хашиж байсан хүмүүс багтсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

-ХЭН ХЭН БАГТАВ-

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр:

А.Адъяасүрэн: Ерөнхий сайдын ил цагаан нэрлэснээр тэр хамгийн эхэнд багтана. Эл гишүүний нэр С зөвшөөрлийн авлигын асуудалтай хамгийн түрүүнд нэр холбогдоно. Тэрбээр нүүрс тээврийн "С" зөвшөөрөл авахаар бусдад авлига өгсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдон шалгагддаг ч, өдгөө таг чиг. 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгасан. Уг хахуулийг БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн гэгддэг. Авлигын хэрэг 2020 оны гуравдугаар сард гарсан бөгөөд тухайн үед А.Адъяасүрэн нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн статустай байсан.

Ч.Ундрам: Тэрбээр нүүрсний компанийн эзний охин буюу “Өсөх зоос” компанийн Ч.Чинбатын охин. Түүний аав нүүрсний бизнес эрхэлсээр асар удаж байгаа. Гурван тэсийн нүүрсний талбайгаа шүүхдэлцэж байгаад МАК-иас авсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд Өсөх зоос компаниараа дамжуулж жилдээ олон сая тонн нүүрс урагшаа зөөдөг. Ардчилсан Залуучуудын Холбооны дэд Тэргүүн байсан охиноо намаас нь гаргаж, эрх баригч МАН-д элсүүлж, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч болгосон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойртуулж, МАН-аас УИХ-д нэр дэвшүүлж гаргааж ирсэн гэх хэл аманд орооцолдож байв. Ямартай ч энэ удаад ааваасаа болж нүүрсний бүлэглэлийн дотор нэр нь багтах нь ээ.

Д.Бат-Эрдэнэ: Олны хэлж заншсанаар “ажнай”. Эл гишүүний тухай УИХ-ын дарга Г.Занданшатар аль 2018 онд нүүрс хулгайлдаг байж болзошгүй гэж зарлаж байсан. “Тавантолгой”-н тээвэрлэгч компани болох “Тавантолгой транс” гэх компани “Эрдэнэс Тавантолгой”-н газраас хил давуулан 60 тэрбумын нүүрс олборлосон нь түүнд хамаардаг. “Тавантолгой транс” компанийн 70 хувийг тухайн үед Д.Бат-Эрдэнэ гишүүн эзэмшиж байв.

Г.Дамдинням, Х.Ганхуяг: Тэдний эрх ашиг “Вертекс майнинг партнер” ХХК дээр нэгддэг. Тус компанийн үндсэн хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням бүртгэлтэй. Харин Гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн дүү Хассуурийн Хашчимэг ажилладаг. Тус компанийн үйл ажиллагааны нэг чиглэлд уул уурхай багтсан нь анхаарал татдаг.

Тэд нүүрснээс 60-70 ам. долларыг хэрхэн завшдаг вэ. Тавантолгойн нүүрс уурхайдаа бол 60 ам.доллар, хилийн цаана очихдоо 120-180 болчихдог. Энэ дундах 60-70 ам.долларын зөрүүг завшдаг бүхэл бүтэн бүлэглэл байна. "Эрдэнэс Монгол" тэргүүтэй нүүрсний төрийн өмчит компаниудаар дамжин бүх процесс өрнөдөг.

-БНХАУ РУУ НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ С ЗӨВШӨӨРЛИЙГ ЯМАР КОМПАНИУД ЭЗЭМШИЖ БАЙНА ВЭ-

Нүүрснээс мөнгө завшихын тулд нүүрс тээвэрлэх хэрэгтэй болно. Ингэж тээвэрлэхийн тулд мэдээж хятад руу хил дамнуулан гаргах С зөвшөөрөл хэрэгтэй. Авто тээврийн үндэсний төв олгодог.

БНХАУ талаас С зөвшөөрлийг 6000 болгосон. Ингэснээр хязгаарлагдмал тоотой С зөвшөөрөл олж авах гэсэн компаниудын өрсөлдөөн ширүүсэж, авлига цэцэглэх үндэс, гэмт хэргийн том сэдэл болсон. Угтаа С зөвшөөрөл авахад улсаас тогтоосон үндсэн төлбөр гэж бий. Тэр нь 99,000 төгрөг. Гэхдээ үүнийг хэн бүр аваад байх боломжгүй. АТҮТ-ийнхан С зөвшөөрлийг хөшигний ард наймаалцдаг. Жинхэнэ өндөр мөнгөн дүнтэй авлига өрнөдөг.

2018 онд нэг С 2500 юань, 2019 онд 5000 юань, 2020 онд 8000-10.000 юань байсан бол 2021 онд авлигын ханш огцом өсч 15,000-30,000 юань болжээ. Өөрөөр хэлбэл, нэг С зөвшөөрөл авахад монгол мөнгөөр 12,000,000 төгрөг байв.

Тэгэхээр нүүрсний бүлэглэлүүдийг ярихын тулд одоогоор ямар компаниуд С зөвшөөрөлтэй вэ гэдэг нь зүй ёсоор анхаарал татах асуудал.

Өнөөдрийн байдлаар 143 компани 4836 автомашины зөвшөөрөл эзэмшиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2022 08:34

Ямар гишүүн... ойлгосонгүй. Монгол хэлийг 35 үсэг мэддэггүй сэтгүүлч сөнөөж байна.

Зочин
Зочин
4 сар 7, 2022 10:52

Ёстой гоё нэг, идэж ханадаггүй шун�##�нууд юм аа

Zochin
Zochin
4 сар 7, 2022 11:01

Zuuduggyi ch gsn zuryynees bayajsan gishyydee nerleech. Munkhbat, Ayursaikhan geed zunduu biz dee.

Зочин
Зочин
4 сар 7, 2022 11:03

Муу ачаа зөөгчид

зочин
зочин
4 сар 7, 2022 11:03

Өмнөговиос угшилтай Дашдэмбэрэлийн Батэрдэнэ нүүрсний ченжийг монголын төр барахгүй л байна уу Ер Өмнөговийхонийг улс төрд гаргаж болохгүй бас даврааж болохгүй шүү Өмхийсэн Өмнөговийг Монголын нутгаас �######�уулах юм биш үү

Зочин
Зочин
4 сар 7, 2022 11:18

Энэ бол чапаакууд нь л бна.

Зочин
Зочин
4 сар 7, 2022 11:20

Дунд хуруу шүлэгч Мөнхбат хаачсан. Ундрам ч угаасаа бизнeсийнхээ төлөө уос төрд орж ирсэн нь анхнаасаа тодорхой байсан. Оюулзганын яашка ну а хүүхнийг шүүмжилж байж бүр зуулгаж дээ ккк

zochin
zochin
4 сар 7, 2022 11:52

Temer zamaa barisan bol yu gej iim yum boloh vee dee...

зочин..
зочин..
4 сар 7, 2022 13:04

Мөнгө харж нэр дэвшүүлэхээр ийм гишүүдтэй болно. Ер нь луйварчдаа их хурлаасаа хөөн гаргаж цэвэрлэх хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 7, 2022 13:58

Ярихаас цаашгүй чаддаг бол нэг мөсөн �######�уулчих

Zochin
Zochin
4 сар 7, 2022 18:29

Za estoi tom hulgaichdiig ne bariad avch ,ingeh l estoi baihgyi yu

8989
8989
4 сар 7, 2022 18:34

Их л зөв хөдөлсөн байна.Бүгд луйварчид.Үр дүн гарв�##�
аштай юу ? Адьяасүрэн чинь Гашуун сухайтын ганц эрлэг нь гэх юм билээ ? Ухв�##� ч уул овоо шиг их гарна даа.

Зочин
Зочин
4 сар 7, 2022 21:59

б�##�иар хулгайч тэнэг м�##�нуудыг тэгээд өрийг нь төлүүлээд бүх эд хөрөнгийг нь хураагаад шоронд нь хийгээч

Zochin
Zochin
4 сар 7, 2022 23:35

Авсан хүмүүсийг биш өгч бгаа хүмүүсийг, энэ системийг бий болгосон Засгийн газар буруутай биздээ. Компани хүмүүсийг буруутгахаасаа өмнө засгийн газрын харьяа бгууллагууд л авилга авч, энэ системийг өөгшүүлж, зохион бгуулж байгаа. Хувийн хэвшил авилга авах ямарч боломжгүй. Тэгээд эрх мэдэл нь бгаа ерөнхий сайд ингэж хүмүүсийг буруутгаж попорохоо болио. Шууд л таслан зогсоо л доо, шантаажилж авилга авар гэдэг юм бодов уу

Zochin
Zochin
4 сар 7, 2022 23:38

Авилгын энэ системийг засгийн газар л бий болгож бгаа

Zochin
Zochin
4 сар 7, 2022 23:44

Юу гэсэн үг вэ. Нүүрсний бизнес хийдэг л бол муу гэсэн үг үү. Ийм тэнэг юм ярьж бгаа хүнийг юу гэж ойлгохов. Ингэж ярив�##� MCS хамгийн түрүүнд орно биздээ. Тэгтэл тэр дотор багтаагүйг ойлгох ухаан хайрла.

Зочин
Зочин
4 сар 8, 2022 10:57

Акулууд нь бхйхгүй бнаа ТТТ-2 Санкай энёржи рёсурс

Зочин
Зочин
4 сар 9, 2022 06:34

Үүнийг бүдэгрүүлээд замхаруулчихгүй шудрага ш�##�гаад тас цохих хуулийн байгуулга байнуу? Сүүлдээ хууль шүүх нь авилг�##�д ороод замхарах тохиолдол зөндөө байдаг Одоо яахыг харах л үлдлээ

Зочин
Зочин
4 сар 9, 2022 12:37

unheer ene humuusiin yarij bgaa shig nuurs teewrig bazsan bol odoo yu bolloo gj ymarch ajilgui barag 2r jil zogsoj bna ter nuurs tewriig harin oorsdiin chin huuheldeenuud l bazaj bga bhda

Зочин
Зочин
10 сар 28, 2022 10:42

Улсаа тоноод ноо нь баригдах болохоор И.Х д ороод суудаг исвэл ерөхийлэгч и.х ийн даргийн зөвлөх болж суудаг луйварчидаа �######�уулах цаг үе бараг хожидож байна 76 дотор цэвэр хүн 1 ч �##�га 24 оны сонгуулиар нам гэж бүү д�##�дагнаж сан�##� өгөөрэй баячууд сонгуулийн ухуулагч нартаа маш өндөр шан харамж ам�##�на үүнийн улс даяар ижил ц�##�ин хөлс ам�##�даг болглмоор юм

шаабар
шаабар
10 сар 28, 2022 11:03

УИХ-ын гишүүдийн ХОМыг хараарай. Ихэнх нь Таван толгойн хувьцаа эзэмшдэг байгаа. Тэнд л гол учир нь байгаа шүү. Эхлэл нь зөв ч ингэсхийгээд эрч нь суларсаар нэг л өдөр мартагдана даа. Яг л Зоригийг хөнөөсөн шиг Батхүүг түлхсэн шиг, Отгонбилэгийн онгоц унасан шиг , Наранцацр�##�тын машин онхолдсон шиг .....

ХҮН СҮРЭГ
ХҮН СҮРЭГ
10 сар 28, 2022 17:46

Компанийн захир�##� болон нууц эздийнх нь нэрсийг бичээч дээ

Холбоотой мэдээ

Back to top button