
АНУ-ын Конгрессын гишүүд Тайванийн аралд айлчлах үеэр Хятад улс Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийхээр болжээ.
Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/-ийн зүүн бүсийн байлдааны командлалын мэдээлснээр, АНУ-ын Конгрессын гишүүд тус аралд айлчлалтай холбогдуулан Хятадын зэвсэгт хүчин өнөөдөр /2022.04.15/ Тайванийн нутагт цэргийн сургуулилт хийхээр болсон аж.

“Дөрөвдүгээр сарын 15-нд ХАЧА-ийн зүүн бүсийн командлал байлдааны хөлөг онгоц, бөмбөгдөгч онгоц, сөнөөгч онгоц болон бусад цэргийн хүчийг арал руу илгээж, Зүүн Хятадын тэнгис болон Тайвань арлын эргэн тойронд олон төрлийн байлдааны эргүүл зохион байгуулж, тэнгисийн цэргийн болон агаарын цэргийнхний сургуулилт хийсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: Rianovosti
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТАЙВАНЬЧУУД КОММУНИСТ ХЯТАДЫНХ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ КОММУНИСТУУД �######�БАЛ ТАЙВАНЬ ХЯТАДАД ЭРГЭН ОЧИЖ БОЛОХ ЮМ
chi bid 2 toi 2 gui hyataduud asuudlaa shiidchihne, duugui amandaa noiliin tsaas zuuchih,