Нийгмийн

Эхний улиралд 13 мянга 722 эх амаржжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 13 мянга 722 эх амаржиж, 13 мянга 785 хүүхэд шинээр мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх гурван мянга 897 (22.1%)-аар, шинээр мэндэлсэн хүүхэд гурван мянга 967 (22.3%)-аар тус тус буурчээ. 

Жил бүрийн нэгдүгээр улирлын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурав. 

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон БаянӨлгий, Говьсүмбэр, Орхон, Дорнод аймагт улсын дунджаас 0.1-1.5 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-2.0 нэгж хувиар доогуур байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хоосон байж нохой гахай гэх шиг төрнө

Холбоотой мэдээ

Back to top button