Нийгмийн

Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн замыг 14.00 цагт НЭЭНЭ

Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар их хэмжээний цас орж, авто замд халтиргаа гулгаа үүссэний улмаас Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар дөрөвдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл дээрх чиглэлийн автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байсан.

Улмаар замын нөхцөл байдал хэвээр байсан тул дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цаг хүртэл автотээврийн хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг сунгасан.

Сунгасан шийдвэрийн хэрэгжилт 14.00 цагт цуцлагдах тул энэ чиглэлийг замыг НЭЭХ юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уг нь шар тос боллоо шүү

Холбоотой мэдээ

Back to top button