Нийгмийн
ЭМЯ: 16 аймагт халдвар бүртгэгдээгүй

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 23 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 17 нь Улаанбаатар хотод, 6 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн уг халдварын улмаас 166 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 16
- хүндэвтэр 90
- хүнд 46
- нэн хүнд 14 хүн байгаа юм.
Түүнчлэн гэрийн хяналтад 563 иргэн байна. Энэ хугацаанд 16 аймагт халдвар бүртгэгдээгүй. Мөн өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.