“Твиттер” компани Илон Маскийн саналын эсрэг хариу арга хэмжээ авлаа

Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск “Твиттер” компанийн нэгж хувьцааг 54,20 ам.доллароор худалдаж авахыг санал болгосон. Улмаар бүх хувьцааг нь 43 тэрбум ам.доллароор тооцож авна гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл Твиттер компани түүний саналын эсрэг арга хэмжээг Баасан гарагт зарласан байна. Өөрөөр хэлбэл тус компанийн удирдах зөвлөл Маскийн саналаас татгалзаж, худалдагдахаас сэргийлэх арга хэмжээ авчээ.
“Poison pill tactic” (хортой эмийн тактик) гэгддэг энэ арга нь аливаа компани өөрийгөө санаа нийлэхгүй этгээдэд худалдагдахаас хамгаалах механизм юм.
Тодруулж хэлбэл одоо байгаа хувьцаа эзэмшигчдэд хямдралтай үнээр эзэмшлээ нэмэгдүүлэх хугацаатай боломж олгосноор бүхэлд нь худалдан авахыг санаархаж байгаа этгээдэд санхүүгийн хувьд саад бэрхшээл учруулдаг байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.