Д.Тогтохсүрэн: НДШ-ийн буцаан олголтыг бүлгийн гишүүд ДЭМЖЛЭЭ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Хуралдаанаар төсвийн тодотголын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.
Тэрбээр "2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг төсөвлөж байснаас 502 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасахаар боллоо. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын 50 хувийг танана. Энэ шийдвэр төсвийн тодотгол батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
Одоо хийх тодотгол дээр байгууллага тус бүрээр тооцож, шийднэ. Хувь хүний төлдөг Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай төсвийн тодотголд тусгасан. Энэ нь төлөөд орж ирсэн шимтгэлийн 50 хувийг буцаан байгууллагын данс руу шилжүүлнэ гэсэн үг.
НДШ-ийн хувь хүний төлдөг шимтгэлээс 50 хувийг буцаан олгохыг бүлэг дэмжиж байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shil doloolgood baigaarai khuue.