УЛС ТӨР

Хөгжлийн банкийг шалгах Түр хорооны даргыг сонгоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон, Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2022.04.20/ хуралдана. Түүнчлэн Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо хуралдана. Хуралдаанаар Түр хорооны даргыг сонгох юм. 


09.00 Хянан шалгах түр хорооны хуралдаан /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/:

·Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны даргыг сонгох тухай/

11.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

·Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үр дүнг танилцуулах

12.30 Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Доржхандыг сонгоосой

Манай 3 р эмнэлэг сайн шүү
Манай 3 р эмнэлэг сайн шүү

Ямар удаан ажиллаж бнаа. Түр хороо сонгоно гээд сар болно дарга сонгох гэж бна гээд сар болно ажлаа хийх гэж бна гээд 1 сар болно. Хийж бна, шалгаж бна гээд 5 сар болно. Ингэж ард түмнээр тоглохоо боль. Ямар зальтай юм бэ. Бүх асуудлыг ингэж удаашруулж жүжиглэж байхаа болиоч ээ

Холбоотой мэдээ

Back to top button