ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Жонни Депп: Би хэзээ ч эмэгтэй хүн рүү гар далайж үзээгүй

Жүжигчин Жонни Депп түүний салсан эхнэр Эмбер Херд нарын нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэх хэргээр шүүх хурал үргэлжилж байна.

Жонни Депп шүүхэд мэдүүлэхдээ “Би хэзээ ч эмэгтэй хүн зодож байгаагүй, тэр ч бүү хэл эмэгтэй хүний эсрэг гар далайж ч үзээгүй” гэдгээ дахин мэдүүлэв.

Харин Эмбер Херд “Вашингтон Пост” сонинд өгсөн ярилцлагадаа өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэсэн нь олны анхаарлын төвд ороод байгаа юм. Тиймээс, Херд Деппийн эсрэг нэхэмжлэл гаргаж, түүнээс 50 сая ам.доллар төлөхийг шаардсан.

Иргэний нэхэмжлэлийг Виржиниа мужид хоёр дахь долоо хоногийн турш авч хэлэлцэх ба хамгийн багадаа зургаан долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.

Эмбер Хердийн хуульчдын баг Жонни Деппийг хар тамхи, согтууруулах ундааны хэрэглээнд өртөмтгий, хамааралтай, бас харгис хэрцгий хүн болгон харуулахыг хичээж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Жонни Деппийн өмгөөлөгчид Эмбер Хердийн гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдэгдлийг хууран мэхлэлт, Деппийн нэр хүндийг унагах санаатай “стратеги” гэж нэрлэж байгаа юм.

Мягмар гарагт болсон тангарагтны шүүгчдэд хандан Депп хэлэхдээ, “Яг одоо хамгийн чухал зүйл бол үнэнийг өчих. Би хэзээ ч Херд зодож байгаагүй. Энэ насандаа эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй” гэсэн байна.

“Бидний хамт байсан зургаан жил бол туршилтын жил байлаа. Эхлээд Эмбер Херд яг л “Үнсгэлжин”, дараа нь тэрбээр 0.6-хан секундын дараа үзэшгүй муухай “Квазимодо” болж байсан нь үнэхээр хачирхалтай” гэж “Вашингтон Пост” сонинд гарсан нийтлэлийн дараа мэдүүлсэн байна.

Тэдний дуулиан шуугиант шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурлын явцыг бид мэдээлэх болно.

Эх сурвалж: Cosmopolitan  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button