УЛС ТӨР

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол өнөөдөр /2022.05.03/ болно. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, ажлын хэсгээс олонхын санал авсан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Ингээд Хууль зүйн байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button