НИЙГЭМ

Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ хийлгэхээр Турк улсыг зорилоо

“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн хандивын аян амжилттай өрнөсөн. Хүүгийн аав ээж Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүссэн бөгөөд ард түмнээс хоёр өдрийн дотор эмчилгээний зардал цугласан билээ.

Тэгвэл Н.Батзул гэр бүлийн хамт өнөөдөр өглөө хүүгийнхээ эмчилгээг хийлгэхээр Турк улсыг зорилоо. Тэдний алтан шар зам өлзийтэй байж, хүүгээ эдгээгээд ирэх ерөөл өргөж байна.

Б.Тэмүүлэн хүүгийн аав Н.Батзул хэлэхдээ "Хоёр өдрийн хугацаанд бидний төсөвлөсөн хүүгийн минь эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж зуун хувь бүрдсэн. Биднийг дэмжиж тусалсан нийт Монголын ард түмэндээ болон мэдээллийг түгээж өгсөн хэвлэл мэдээлийн байгууллагууд, цахим сайтууддаа маш их баярлаж байна. Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхний минь гэгээн цагаан үйл үеийн үед дэлгэрч, Монголын минь үрс маш олон болох болтугай гэж ерөөе" хэмээсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Amjilt. Huurhun huu n eruul bolood ireerei,

Ulaalza
Ulaalza

Hurdan edgeed ireerei

Зочин
Зочин

Аян замдаа сайн яваад ирээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button