Нийгмийн

ТЭЭВЭРЧИД: Ажилгүй болсон жолооч нар байр, машинаа өрөнд алдаж эхэллээ

Замын-Үүдээс ачаа бараа тээвэрлэдэг байсан жолооч нар төв талбай дээр тайван жагсаал хийж байна. 

Салбарын яам болон холбогдох албан газруудад  80 гаруй удаа албан бичиг, хүсэлт явуулаад нэг ч хариу хүлээж аваагүй тээвэрчид энд жагсахаар иржээ.  Тээвэрчдийн төлөөлөл “ Бид нар гурван л зүйл хүсч байгаа.  Нэгдүгээрт, ажилтай баймаар байна. Хориод жил ямар ч асуудалгүй хийгээд ирсэн ажлыг минь буцааж өгөөч. Хоёрдугаарт, энэ олон хүнийг ажилгүй болгоход хүргэсэн шийдвэр гаргаж Замын-Үүдийн тээвэрчдийг ажилгүй болгосон эрх мэдэлтнүүддээ хариуцлага тооцож өгөөч. Гуравдугаарт, задгай тээврийг явуулж өгөөч.  Бид нар 80 гаруй удаа  албан бичиг, хүсэлт явуулсан, нэг ч хариу өгөөгүй. Өнөөдөр жолооч нар зээлээр авсан машинаа, барьцаанд тавьж машин авсан байраа банкны зээлд алдаад эхэллээ. Амьдрал нь сүйрсэн иргэд улам л эрсдэлтэй зүйл хийнэ” гэж ярьлаа. 

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан  дэд ажлын хэсэг Замын-Үүд боомтын экспорт, импортын ачааг нэмэгдүүлэх, чингэлэг тээврээр нэвтрүүлэх зохион байгуулалтыг хариуцан ажиллаж эхэлснээс хойш тээвэрчид болон тээвэрчдийн төлөөлөл Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээврийг зогсоохыг шаардаж эхэлсэн билээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хохь чинь энэ та нарын сонгосон төр засаг

Холбоотой мэдээ

Back to top button