Нийгмийн

Дундговь аймагт осолдсон иргэнийг нисдэг тэргээр нийслэлд авч ирлээ

Дундговь аймгийн Мандалговь суманд иргэн 52 настай, эрэгтэй Д энэ сарын 5-д автомашинтай онхолдож хүнд гэмтсэн байна. Хүндээр гэмтэж, ухаан алдсан тухайн иргэнийг автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь гаргажээ.

Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг, нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрч, 17:11 цагт газардаж, 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн ирсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button