Нийгмийн
Шуурганы улмаас өндөр хүчдэлийн шон автомашин, гэр дээр унажээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багт энэ сарын 08-нд 16-18 м/с хүчтэй шороон шуурганы улмаас иргэд эд хөрөнгөөр хохирчээ.
Тодруулбал, иргэн О-ны 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсэж иргэн Б-гийн 9х7,5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмлөж, мөн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганыг унаган иргэн Б-гийн “Nissan X-Trail” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэрийг нураажээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.