ДЭЛХИЙ

БНХАУ-д Ши Жиньпин ковидын хатуу хөл хорионы улмаас огцорно гэсэн цуу яриа дэгдлээ

Хятадад болон хилийн чанад дахь Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж буй нэг цуу яриа бол Шанхай болон бусад газруудад “КОВИД-19”-ийн ноцтой хөл хорионы улмаас БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг эрх мэдэл, албан тушаалаасаа салахаар болсон хэмээн мэдээлж байна.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ыг удирдаж буй Коммунист Намын Улс Төрийн Товчооны байнгын хорооны хуралдааны дараа дээрх цуурхал гарчээ. Цуурхалыг тавдугаар сарын 4-нд Канад гаралтай “Lao Deng” /Лао Дэн/ нэрээр гарч ирсэн блогерын Хятад хэл дээрх “YouTube” хуудсанд оруулсан дүрс бичлэгээс улбаатай гэж үзэж байгаа аж. Бичлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр асар хурдан тархсан боловч нэн даруй түүнийг “цензур”-джээ.

Блогер Хятадын Коммунист Нам /ХКН/-ын аюулгүй байдлын албаны дээд албан тушаалтнаас эш татан мэдээлэхдээ, Бээжинд болсон намын өндөр албан тушаалтан удирдагчдын уулзалтын үеэр Ши Жиньпиний эсрэг “төрийн эргэлт” эхэлсэн гэсэн байна. Блогт бичсэнээр, Ши Жиньпин даргыг түлхэн унагахаас өөр аргагүй болсон ч энэ оны сүүлээр болох намын томоохон хурал хүртэл түүнийг албан тушаалд нь хэвээр үлдээхээр болсон гэжээ.

Харин Ши Жиньпиний оронд одоогийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нам болоод Засгийн газрын өдөр тутмын удирдлагыг хариуцан ажиллана гэсэн байна.

xi: Latest News & Videos, Photos about xi | The Economic Times - Page 1

Блогерын бичлэгт “Shocking Coup: Xi Jinping Has Stepped Down; Li Keqiang is the New Master” буюу хөрвүүлбэл “Алмайруулсан төрийн эргэлт: Ши Жиньпин огцорж, Ли Көчян шинэ Мастер боллоо” гэжээ.

Ши Жиньпин дарга өөрөө ч сайн дураараа огцрохыг зөвшөөрч, ковидын хөл хорионоос үүдэлтэй өнөөгийн үүсээд буй үймээн самууны хариуцлагыг хүлээхгүй гэсэн таамаг ч байгаа аж.

Хятадад цуу яриа ихэвчлэн худал зүйл байдаг. Гэсэн ч, зарим тохиолдолд цуурхал нь бодит үйл явдлуудаас үүдэлтэй байдаг. Тухайлбал, 1976 онд Мао Зэдуныг нас барсны дараа “Дөрвөн бүлэглэл” хэмээх коммунист удирдагчдыг баривчилсан тухай мэдээлэл, мөн 2012 онд ХКН-ын удирдагч Бо Шилай авлигын хэрэгт унасан гэсэн мэдээллүүд бий.

Хэвлэлийн эрх чөлөө багатай, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Засгийн газраас нь хатуу хяналт тавьдаг улс оронд цуурхал нь албан бус эх сурвалж байж болно. Харин Хятадыг судалдаг хэд хэдэн шинжээчид удирдлага нь солигдох тухай цуурхал үнэн биш байж магадгүй гэж үзэж байна.

Гэсэн ч, энэ нь удахгүй болох их хурлын өмнөх намуудын эрх мэдлийн төлөөх тэмцэл, эсхүл Ши Жиньпиний ХКН дахь нэр хүнд, имижийг гутаан доромжлох зорилгоор зориудаар тараасан цуурхал ч байж болзошгүй юм.

Хятадын санхүү эдийн засгийн төв, 1.4 тэрбум хүн амынхаа дийлэнх нь оршин суудаг том хот болон Шанхай хотын оршин суугчдыг хатуу хөл хорио тогтоож, уурлуулсан. Албадан хорио цээрийн дэглэм тогтоосныг нь оршин суугчид нь Засгийн газраа эсэргүүцэн жагссан бичлэгүүд цацагдав. Учир нь, эрх баригчид ковидын шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийг баривчлан саатуулсан юм.

Хөл хорио, тусгаарлалт бол ковидын халдварын тархалтыг хамгийн бага хэмжээнд барьж, арилгах зорилготой Бээжингийн хатуу, басхүү маргаантай “Тэг ковид” бодлогын гол түлхүүр. Саяхан ДЭМБ Хятадын эрх баригчдын ковидыг “тэглэх” бодлогыг нь “тогтворгүй, үр дүнгүй” бодлого хэмээн мэдэгдэж, Хятадын удирдагчдын уурыг хүргэсэн.

Ард иргэд нь Засгийн газрын хатуу арга барилыг эсэргүүцэж байгаа нь цар тахлын эсрэг арга хэмжээг шууд хяналтандаа авч байгаа гэдгээрээ сайрхаж байсан Ши Жиньпин тэргүүтэй Хятадын удирдлагуудад дургүйцлээ илэрхийлж буй хэрэг. Бусад хөгжингүй улс орнуудад олон хүн нэг дор цугларах, зорчих хязгаарлалтуудыг цуцалж байгаа ч гуравдугаар сараас хойш ойролцоогоор 330 сая хятад иргэн 45 орчим хотод ковидын хөл хорионд ороод байна.

Хятадын Төрийн департаментын бодлого төлөвлөлтийн ахлах ажилтан асан Майлс Ю хэлэхдээ, Хятадад цуу яриа үнэн эсэхээс үл хамааран ХКН-ын бүлэглэлүүд байнга “зэвсэглэж”, эрх мэдлийн төлөөх тэмцэлд цуурхалыг ашигладаг гэж онцлов.

“Нам нь бүхэлдээ Хятадыг сүйрэл рүү түлхсэн үед дэглэм ихэвчлэн намынхаа нэр хүндийг аврахын тулд илүү сайн хүн гарч ирнэ гэсэн цуурхалыг түгээх хэрэгтэй болдог” хэмээн Майлс Ю ярив.

Хэрэв Ши Жиньпин даргыг огцруулах цуу яриа үнэн бол энэ нь 1960-аад оны эхээр гамшигт “Их үсрэлт”-ийн дараа Мао Зэдуны хэрэглэж байсан башир арга ч байж магадгүй юм. Тухайн үед Засгийн газрын хэрэгжүүлсэн аж үйлдвэржилтийн хөтөлбөрийн улмаас өлсгөлөн нүүрлэж, хэдэн арван сая хүнийг үхэл рүү түлхсэн. Тухайн үед Мао Зэдуныг намын удирдагчид өдөр тутмын удирдлагаас нь салгахыг шахаж шаардаж байсан ч тэрээр удирдагч хэвээр үлдсэн юм.

Нам дахь Ши Жиньпинийг эсэргүүцэгчид дээрх цуурхалыг Хятадын удирдагчдын хатуу бодлого, Мао Зэдуныхтэй адил хувийн зан чанарыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан гэж үздэг. Ши Жиньпин Хятадын даргын албан тушаалд хоёр удаа сонгогддог уламжлалт практикийг эвдэж, гурав дахь таван жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр оролдож байгаа нь ч түүнийг эсэргүүцэгчдийн дургүйг улам хүргэж байгааг үгүйсгэх аргагүй.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений тавдугаар сарын 4-нд хийх гэж байсан томоохон илтгэлийг цуцалсан нь төрийн эргэлт хийх өөр нэг шинж тэмдэг гэгдэж байгаа юм. Түүний илтгэл ковидын шинжилгээ нь эерэг гарснаар хойшлогдсон.

“Твиттер” дэх хятад хэл дээрх нэгэн нийтлэлд Ши Жиньпиний номыг Бээжингийн номын дэлгүүрүүдээс татсан гэж бичжээ. Мөн намын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “People’s Daily”-гийн тавдугаар сарын 8-ны өдөр нүүр хуудсандаа Ши Жиньпиний гэрэлтсэн гэрэл зургийг ч нийтлээгүй, харин түүний оронд Ли Көчян болон намын өөр бусад дарга нарыг онцолсон байна.

Эх сурвалж: Washington Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2022 08:54

hytaduud tiim amarhan shiidehgui ee ene hun chine barag haan bolson

Зочин
Зочин
5 сар 17, 2022 19:44

Хятадууд ч тэгж гадныхны хатгаасаар сэвэлзээд өгдөг ард түмэн биш шүү. Хятад улсын удирдлагуудыг дотроос үймүүлэхийг яасан их хүсэж байнаа. Санасны гарз.

Холбоотой мэдээ

Back to top button