НИЙГЭМ
Төсвийн хэмнэлт: УБЦТС зургаан дэд захирлаа чөлөөлжээ

УБЦТС ТӨХК зургаан дэд захирлаа ажлаас чөлөөлж, орон тоог цомхотгожээ. 2022 оны төсвийн тодотголын хүрээнд дагалдан батлагдсан хуульд ТӨХК-иудын дэд захирлын албан тушаалыг танах агуулга багтсан. Тэгвэл энэ хэмнэлтийн хүрээнд УБЦТС ТӨХК дээрх шийдвэрийг гаргажээ.
Тус компанийн одоогийн бүтэц, зохион байгуулалтыг харвал Гүйцэтгэх захирлын дор Тэргүүн дэд захирал байх ба үйл ажиллагаа хариуцсан таван дэд захиралтай байна.
Тодруулбал:
- Тэргүүн дэд захирал
- Нийтлэг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал
- Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал
- Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал
- Маркетинг, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал
- Хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал нарын орон тоо байжээ.
Нэмж тодотгоход, зургаан дэд захирлыг чөлөөлснөөр УБЦТС ТӨХК удирдлагын бүтцээ дахин шинээр зурах юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ байгууллагыг магтая
Төрийн мөнгөөр тоглосон төхк-иуд дэд захирлуудаа х�##�аарай
Эрдэнэт дэд захирлуудаа чөлөөлөх үү
Зөв
ТӨРИЙН ӨМЧИТ ОЛШРОХЫН БАРЦАД ЛАНЧИГ НЬ ЭНЭ !!!
Би итгэхгүй бна �##�баны дарга болоол ороод ирнэ
Сайхан мэдээ байна. Энэ т�##�аар өдөр бүр шинэ юм сонсмоор байна, Г.Сансармаа сэтгүүлч ээ