Д.Тогтохсүрэн: УИХ долоодугаар сарын 8 хүртэл хуралдаж, хэд хэдэн том хууль батална
МАН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Тэрбээр "УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд зааснаар УИХ 75-аас доошгүй хоног хуралдах ёстой. Зургаадугаар сарын 30 гэхэд 75 хоног гүйцэх ёстой. Гэхдээ долдугаар сарын 08 хүртэл хуралдах болов уу гэж төлөвлөж байна. Хэд хэдэн том хуулиуд Засгийн газар болон гишүүд өргөн барьсныг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг хаврын чуулганд багтааж батална.
Баяр наадмын тухай хуулийг батлахаас өөр арга байхгүй. Ажлын хэсэг ажиллаж байна. Нэг нь Засгийн газраас өргөн барьсан хууль. Нөгөө нь Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн барьсан хууль. Нэгтгэж хэлэлцээд, цаад хугацаа зургаадугаар сарын 20 гэхэд батална.
Төрийн албаны тухай хуулийн гурван төсөл байна. Засгийн газрын, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын гишүүдийн өргөн барьсан төслүүд бий. Мөн хаврын чуулганаар нэгтгэж хэлэлцэж батална. Мөн Эдийн засгийн байнгын хороо, Үйлдвэржилтийн байнгын хороонд олон хууль байна.
Мөн Засгийн газраас хэд хэдэн хуулийг яаралтай өргөн барих шаардлагатай байна гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Газрын тухай хууль. Хэлэлцэх эсэхийг нь шийдээд, зун, намраар ажлын хэсэг ажилах шаардлагатай байна гэж бүлгийн хурлаас үзлээ" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б.Энхбаяр гишүүнд хүргэх хүсэлт. Баяр наадмын тухай хуульд уяач гэж ямар хүн болохыг тодорхой зааж өгөхийг хүсье. Тухайлбал, "уяач гэж" мал аж ахуй эрхэлэхийн зэрэгцээ хурдан морийг гардан уяж уралдуулдаг малчин хүнийг хэлнэ" гэж тодорхойлмоор байна. Түүнээс цагаан захтай төрийн албан хаагч хэн нэг улстөрч компанийн баян захирал зарцаар морио уяуулаад алдарт манлай уяач цол авч малчдыг доромжилмоорнүй байна.
За болгоомжтой байгаарай, наадмыг далимдуулан улс орны эдийн засгийн, тусгаар тогтнолын эсрэг хууль батлах вий