Нийгмийн

Д.Эрдэнэбилэгийн шалгуулж буй хэрэгт ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ

АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой хэргээр яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа.

Тэгвэл Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ. Учир нь Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хууль бусаар концессоор эзэмшүүлсэн хэргээр Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ.

Тухайн үеийн ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа Д.Сугар нь ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д концессоор эзэмшүүлэх шийдвэрүүдийг гаргаж байжээ.

Д.Сугар 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн хорооны даргаар томилогдож байв. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан.  Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэхчлэн  Д.Сугарын тухай  баримтууд олон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2022 10:57

Сугарыг Жастын Батхүүгийн хэргээр ч ял өгөх ёстой байсан. ҮХЦ дээр очиж нуугдчихаад гишүүнээ өгөөд бас нам болчихсон. Хуулийнхан энэ өвгөнийг дандаа нуудаг. Одоо болсон байх ааа

Зочин
Зочин
5 сар 31, 2022 10:58

Сугарыг ш�##�гаж хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв

Зочин
Зочин
5 сар 31, 2022 12:08

СУГАРЧ ҮЛДДЭГ ДАЛИЙ АМТАЙ ЭНЭ ӨВГӨН ИХ ГАРЫН ХУЛГАЙЧ ДАА УХВАЛ ИХ ЮМ ГАРНА ЭНЭ МУУ ШУНАЛТАЙ ДАГЗЫГ НЭГ ХУДАГТ ШИДЭЭД ЖАН ШААЛГААД ӨГӨХӨӨР НААДАХ ЧИНЬ ҮНЭНЭЭ ӨЧНӨ.ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТЭНЭГ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЖАСТЫН БАТХҮҮ ЯАЖИЙНАА НЭГ ХУДАГТ ХЭВТЭЭД БАЙНА УУ? БАТЛАН ДААЛТАНД ГАРСАН УУ? ОДОО ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭЭД ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛНО Л БЫСДАНУУД АЛЖИЙНЭЭ

ИРГЭН ГАНАА
ИРГЭН ГАНАА
5 сар 31, 2022 15:38
Reply to  Зочин

ХУУЛЬ ШҮҮХИЙНХНИЙ ЗАВХРАЛЫН БОДИТ ЖИШЭЭГ ДООРХИ НЭР БҮХИЙ ГЭРТЭЭ ГЭДСЭЭ ИЛЭЭД ХЭВТЭЖ БАЙГАА ТОЛГОЙ ЛУЙВАРЧИНГУУДААС ХАРЖ БОЛНО СУГАР БАТХҮҮ Х БАТТУЛГА СҮ БАТ БОЛД М ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ ХАЯНХЯРВАА ...

Zochin
Zochin
5 сар 31, 2022 12:11

Cugar gedeg hun munch ih muu yum hiisen dee Odoo 1 yum nydee olj shalgaj bgaa yum bna

Зочин
Зочин
5 сар 31, 2022 14:52

Одоо Ганболд гишүүний туслах гээд хор найруулаад Төрийг өмчийн газарт бас хэдэн хулгайч даргаар томилуулцан төрийн өмчит компаниудыг тэднээрээ дарамтлуулаад ажлаа бүтээдэг гэсэн

Холбоотой мэдээ

Back to top button