Нийгмийн

Ё.Баатарбилэгт хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зүйл ангиар ял төлөвлөжээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан. Ц.Баатарбилэгийн удирддаг НВЦ компани нь Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авсан түүхтэй компани юм. Ё.Баатарбилэг гишүүн ч мэдээлэл хийхдээ түүнтэй олон жилийн найзууд гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлээд байсан.

Үүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өчигдөр хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байна.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас түүнд дараах зүйл ангиар ял төлөвлөжээ.

22.4 дүгээр зүйл.Хахууль авах

6.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 31, 2022 11:44

гэмгүй царайлсан хоосон толгой

Зочин
Зочин
5 сар 31, 2022 12:02

Daanch turiin bankind ajildag avgai ni genet gahai shig targalsiimaaa

Зочин
Зочин
5 сар 31, 2022 12:12

ХУДЛАА ИНГЭЖ СҮР ХҮЧИЙГ ҮЗҮҮЛЭЭД ЯАДАГ ЮМ БЭ? ТА НАР АЙМААР АРВАН УДАА ЦААЗАЛСАН Ч БАГАДАХААР ГЭМТ ХЭРЭГ ХУЛГАЙ ЛУЙВРЫН ХЭРЭГТЭН ГЭЖ СҮРЖИГНЭЭД ЭНЭ ИХ ХУРАЛД ДАНДАА ГЭМТ ХЭРЭГТНҮҮД БАЙНАА ДАА ЯНЗ НЬ БҮГДЭЭРЭЭ Л ЗУУНЫ ШИЛДЭГ ХУЛГАЙЧИНГУУД БАЙХ ЮМ САЙХАН ЮМАА МОНГОЛЫН ТӨР

zochin
zochin
5 сар 31, 2022 12:52

Buzar hog, ih nugel uildej dee.

Холбоотой мэдээ

Back to top button