Г.Ёндон: Цагаан дэлийн боомт байгуулах тогтоолыг түдгэлзүүлж, нухацтай ярихаар болсон

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд болон танхимын сайдууд Өмнөговь аймагт томилолтоор ажилласан.
Тэнд Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, баталсан. Орчин үеийн, бүх асуудлыг шийдсэн хот байгуулах ажил эхэлж байна гэж ойлгож болно.
Хоёрдугаарт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил долоодугаар сард ашиглалтад орно. Тэнд мөн шилжүүлэн ачих терминалын ажил эхлээд явж байгаа. Тэр бүтээн байгуулалттай танилцсан. Холболтын төмөр замаар холбогдох хүртэл шилжилтийн терминал гол үүрэг гүйцэтгэнэ. Ердийн авто тээврээр тээвэрлэдгээс дөрөв дахин бага зардлаар төмөр замаар тээвэрлэлт хийнэ.
Түүнчлэн Даланзадгад суманд иргэд, залуучуудтай уулзалт хийсэн. Энэ үеэр Цагаан дэл уулын боомтын асуудал ярьсан. Энэ боомтыг нээх, тийшээ тавих замын асудлаар иргэдийн саналыг сонссон. Иргэд боомт байгуулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тиймээс аймгийн Хөгжлийн зөвлөл байгуулах чиглэл өгсөн. Уг Хөгжлийн зөвлөл дээр боомтын асуудлыг илүү нухацтай ярих юм. 2014 онд гарсан Цагаан дэлийн боомт байгуулах Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн гэсэн үг" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.