Нийгмийн

Хардалтын улмаас эхнэрээ зодож, хараагүй болгожээ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд таван жилийн хорих ялаар шийтгүүллээ.

Тодруулбал, 1991 онд төрсөн бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Э өөрийг нь бусадтай хардлаа гэх шалтгаанаар эхнэрээ зодож, гэмтээжээ.

Тодруулбал хохирогчийн зүүн нүд орчимд гараараа хоёр удаа цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас биед нь зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн сорви, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимыг авах мэс ажилбар, мэс заслын дараах байдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулжээ.

Шүүхээс шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд  хохирол  санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өвгөн
Өвгөн

Юүн арчаагүй хууль гж иим бдаг бнаа. Санаатай үйлдэл бл 10-20 жилиин ял өгнө. Эсвэл шууд цааза.л

Зочин
Зочин

Ухаантай л байцгаагаарай даа хүмүүсээ

Зочин
Зочин

yatsan hvmvvs weee

Багш
Багш

Шууд салаарай!

Зочин
Зочин

Гарчиг нь өөрөө эхнэрээ хардаж зодож гэмтээсэн мэт байна.

Зочин
Зочин

Эмэгтэйчүүд минь эртхэн салж бай. Нүд, амь бие чухал уу нэг нөхөр чухал уу ?

Холбоотой мэдээ

Back to top button