Нийгмийн

Олон улсын шалгалтад амжилт гаргасан сурагчаас ЭЕШ авахгүй

Энэ жилээс олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх боломжтой болжээ. Олон улсын шалгалтад амжилт гаргасан сурагч хэд хэдэн бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/  хаягаар ирүүлэх шаардлагатай аж.

Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны зургаадугаар сараас хойш үнэлэгдсэн Олон улсын шалгалтын дүн, оноо байна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэх юм байна.

 Ж.ДАВААДУЛАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Авах л хэрэгтэй. Тэртэй тэргүй чадна.

Тэгш эрхийн үүднээс авах хэрэгтэй.
Тэгш эрхийн үүднээс авах хэрэгтэй.

Бусад идэвхтэй үйл ажиллагааны амжилт нь тухайн сургууль уг оюутныг сонгох уу гэдэгт л нөлөөлнө. Монгол улсад их дээд сургуульд элсэхэд шалгалт авдаг бол бүгдээс нь авах ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button