АНУ-д “Модерна”, “Файзер” вакциныг зургаан сартай хүүхдэд тарихыг зөвлөв

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа /FDA/-ны шинжээчдийн зөвлөл зургаан сартай хүүхдэд “Moderna” болон “Pfizer” төрлийн коронавирусийн эсрэг вакциныг тарихыг зөвлөсөн талаар “The New York Times” мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд бага насны хүүхдүүдэд дээрхи хоёр вакциныг тарихыг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн гэжээ. Энэ хүрээнд энэ долоо хоногоос эхлэн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор “Moderna” болон “Pfizer” вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгохоор болжээ.
“Pfizer” компанийн гурвалсан вакциныг зургаан сартайгаас дөрвөн нас хүртэлх хүүхдэд, харин “Moderna”-гийн хоёр үе шаттай вакциныг зургаан сараас таван нас хүртэлх хүүхдэд хэрэглэх аж.
Дээрх хоёр вакцины эмнэлзүйн туршилтуудаар вакцин бүр заасан насны ангилалд аюулгүй, гаж нөлөөгүй, үр дүнтэй шалгуурыг хангасан гэж үзжээ. Тиймээс, АНУ аль хэдийн сая тун вакцин захиалсан хэмээн “The New York Times” онцолжээ.
Одоогоор АНУ-д зөвхөн таваас дээш насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах боломжтой байгаа ба “Pfizer” вакциныг хэрэглэж байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/-ийн мэдээлснээр, 18.7 сая орчим америкчууд “КОВИД-19”-ийн эсрэг “J&J”-ийн вакцин хийлгэсэн байна. харин “Moderna”-г 217.5 сая хүн, “Pfizer” вакциныг 340.6 сая хүн хийлгээд байгаа аж.
Эх сурвалж: The New York Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.