НИЙГЭМ

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендер энэ сарын 30-нд хаагдана

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд гаргасан.

БСШУСЯ-наас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендерийг наймдугаар сарын 29-нд зарлажээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.

Тендерийн урилгад оролцох хүсэлтэй ААН-үүд 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагаас өмнө материалаа ирүүлнэ, гадаадын этгээдийг оролцуулахгүйг заажээ.

Тендерийн нээлт есдүгээр сарын 30-ны 10:50 цагт Сүхбаатар дүүрэг дэх Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэг давхар, 106 тоотод болох аж.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Mscknisk
Mscknisk

Оказываем полный спектр услуг по таможенному оформлению грузов прибывающих из стран Азии на территорию РФ через морские порты Владивостока и

Холбоотой мэдээ

Back to top button