Нийгмийн
"Өнөр" хорооллын замыг ирэх сарын 4-ний 18:00 цаг хүртэл хааж, засна
Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хорооны авто замын шинэчлэлийн ажил эхэллээ.
Энэ хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 27-ны 23:00 цагаас “Өнөр” хорооллын авто замаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж, долдугаар сарын 4-ний 18:00 цаг хүртэл засвар, шинэчлэлийн ажил хийх юм.

Тус замд 2010 онд их засвар хийснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Зам засварын ажлын хүрээнд авто замын суурь солих, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, явган замын ажил хийнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зам засварын ажил энэ жил их эрчимтэй явж байна да
Бүтээн байгуул�##�т маань сайн байна шүү
Сайн байна шдээ