Туркменистан: Эмэгтэйчүүдийг үсээ будуулж, уруул, хөхөө томруулбал торгоно

Туркменистанд охид, эмэгтэйчүүдийг уруулаа томруулах, үсээ будуулах, таксигаар зорчиход нь хүртэл хориг тогтоож магадгүй байна. Удахгүй эмэгтэйчүүдийг гадаадад зорчихыг хориглож ч магадгүй байгаа аж.
Туркменистаны шинэ Ерөнхийлөгчөөр Сердар Бердымухамедов томилогдож, засгийн эрхэнд гарсны дараа эмэгтэйчүүдийн хувцаслалт, гоо сайхны үйлчилгээ авах, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан хэд хэдэн дүрэм журам хэрэгжиж эхэллээ. Үүнийг тодруулбал, тус улсын эмэгтэйчүүдэд бариу хувцас өмсөх, үсээ будуулах, уруулаа томруулсан тохиолдолд торгууль ногдуулж магадгүй байнгаа талаар тус улсын “Радио Азатлык” мэдээллээ.
Тодруулбал, шинэ журмаар Туркменистанд эмэгтэйчүүдийг нүүрээ будах, маникюр хийлгэх /хумс наах/, сормуус хийлгэх, үсээ будуулах болон шивээс хийлгэхийг хориглосон ба ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, гоо сайхны эмч нарыг торгох, баривчлах зэрэг арга хэмжээ авах аж. Эсхүл 15 хоног хорих хүртэл арга хэмжээ авах юм байна.

Түүнчлэн, уруул болон хөхөө томруулсан тохиолдолд 140 ам.долларын торгууль төлөх ба энэ нь тус улсын дундаж цалингийн тал хувьтай тэнцэх аж.
Хувцаслалтад нь хүртэл хязгаар тогтоож, зөвхөн өргөн нэлмэгэр урт даашинз, хатгамалтай өмд өмсөхийг зөвшөөрөх юм байна. Мөн хууль сахиулах ажилтнууд жинсэн өмд өмссөн эмэгтэйчүүдийг баривчлан саатуулах эрхтэй. Энэ тохиолдолд цагдаа нар зөрчил гаргагчдын зургийг авч баталгаажуулан, протокол хөтөлж, албан хүчээр торгууль төлөхийг шаардах юм байна. Эл хоригт цагаан хуримын даашинз ч багтжээ.
Үүнээс гадна, эмэгтэйчүүд төрөл садан бус эрэгтэй хүнтэй нэг машинд суух, машины урд суудалд суух боломжгүй. Хэрэв эл дүрмийг зөрчвөл 2000 ам.долларын торгууль төлнө. Замын цагдаа нар автомашинуудад шалгалт хийж, эмэгтэй зорчигч байвал жолоочтой хамаатан гэдгийг нотлох баримт шаардана хэмээн хэвлэлүүд онцолжээ. Мөн оройн 20:00 цагаас хойш эмэгтэйчүүдийг машинаар зорчихыг хоригложээ.

Эдгээр хязгаарлалтын талаар тус улсын эрх баригчид албан ёсны мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна. Үүнтэй төстэй хоригийг өмнө нь баталж байсан ч иргэд хатуу мөрддөггүй байсан.
Сэтгүүлчдийн үзэж байгаагаар гадаад үзэмжээр нь дур мэдэн саатуулах, торгууль ногдуулах тохиолдол тус улсад ихэсжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, цагдаа нар зөвхөн туркмен эмэгтэйчүүдийг төдийгүй бусад үндэстний эмэгтэйчүүдийг ч саатуулах, торгох үйлдэл гаргаж байгаа гэнэ.
Туркменистаны Засгийн газар эмэгтэйчүүдийг хилийн чанадад зоричхыг нь хүртэл хориглох талаар хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж: European Times News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЛАЛАР ФЕОДАЛЫН УЛС, ОРОСЫН НӨЛӨӨН ДОР БАЙВАЛ ФЕОДАЛИЗМРУУГАА ЯВАХ НЬ ТОДОРХОЙ. УЧИР НЬ ОРОС ӨӨРӨӨ ФЕОДАЛИЗМЫГ ШҮТДЭГ
Энэ ямар л�##�рын бүдүүлэг улс вэ. Чааваас ямар нийгэмд амьдраад байгаа ч мэдэхгүй тэнэгүүд юм байх даа �######�уул. Жинхэнээсээ дампуурсан улс юм.
ӨӨ БЫСДА ГЭЖ ЛАЛАРЫН ДАРАМТТАЙ УЛС ВЭ? БАВАЛЦАХЫН БАС ХОРИГЛОХ ЮМ УУ? ТУРКМЕСТАН ХҮҮХНҮҮДЭЭ НААШАА МОНГОЛД ХҮРЭЭД ИРАА ТА НАР ЭНД ЮУ ХҮССЭНЭЭ ХИЙЖ БОЛНО.ХӨХӨӨ ТОМРУУЛ СОРМУУС ХУМСАА ШИЛЭЭР ЧААЛГА. МАНАЙ ЭРХ ЗҮЙТ АРДЧИЛСАН МОНГОЛД ГУДАМЖИНД ОРЦОНД БОСООГООРОО АВАЛЦАЖ БОЛДОГ ЮМАА ИРАА ИР НАМАЙГ ДАГААД ЦЭНГЭ ЦЭНГЭ
Маш зөв. Сайн байна. Дэлхий даяар дэлгэрүүлэх хэрэгтэй.