Нийгмийн

Үнэгүй өмгөөлөл үзүүлдэг улсын өмгөөлөгчийн цалин хоёр сая орчим болно

Хууль зүйн туслалцааны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар /2022.07.01/ эцэслэн баталсан.

Уг хууль энэ оны аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд гол өөрчлөлт нь төрөөс төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж буй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй болж байгаа юм.

Түүнчлэн хуулийн төсөлд тусгасан нэг зүйл бол дээрх хүмүүст үнэ төлбөргүй өмгөөлийн үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчийн цалин хөлсийг прокурорын албан тушаалтны цалинтай дүйцэхүйц байхаар тусгасан байна.

Ингэхээр улсын өмгөөлөгч нар прокурорынхтой адил буюу хоёр сая орчим төгрөгийн цалин авдаг болох нь. Энэ бол нийгмийн даатгалын шимтгэл аваагүй дүн юм.

Улсын ерөнхий прокурорын үндсэн цалин  2 сая 211 мянган төгрөг. Энэ дээрээ зэрэг дэвийн 33 хувь, нэмээд онцгой албаны 15 хувь, төрийн алба хаасан хугацааны 20 хувиа нэмүүлж байна. Ерөнхий прокурорын хоёр орлогч 2 сая 80 мянган төгрөгийн цалинтай. Нэмээд зэрэг дэвийн 31, онцгой албаны 15, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20 хувиа нэмүүлнэ.

Ерөнхий прокурорын туслахууд буюу УЕПГ-ын хэлтсийн дарга нар 1 сая 980 мянган төгрөгийн цалинтай. Харин Нийслэлийн ерөнхий прокурор 1 сая 950 мянган төгрөгийн цалинтай. Тэд Хууль цаазын тэргүүн зөвлөх зэргийнхээ 29 хувийг цалин дээрээ нэмүүлнэ. Мөн онцгой албаны 15, төрийн алба хаасан хугацааны 15 хувиа нэмүүлж авдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2022 08:27

Ашгүй дээ. Хөдөлмөрийг хэзээд үнэлдэг

Зочин
Зочин
7 сар 5, 2022 08:40

хүмүүс өөрсдийнхөө сонгосон юмыг л хийж байга аа

Зочин
Зочин
7 сар 5, 2022 10:40

Zow shdeeeee

Зочин
Зочин
7 сар 5, 2022 11:28

Прокурорын ц�##�ин нэмэгдлүүд дээр авилга нэмэгдээд Монголд хамгийн баян хүмүүс Цагдаа ПРОКУРОР ШҮҮХ болж монголын нийгэм бүхэлдээ ялзарч байгаадаа
Ялануяа цагдаа нарын орлогыг амьдр�##�ын хэв маягтай нь харьцуулж ш�##�гав�##� бүгдээрээ
Эрүүгийн хуульд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгээр яллагдах нөхдүүд байгаа
Даан ч монголын одоогийн хууль зүйн тогтолцоо энийг хийх чадвар чадвахи байхгүй сэтгэл ч байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button