Нийгмийн

“25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтайг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дипломат албаны 111 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, өчигдөр нэр бүхий хүмүүст дипломат албаны дээд цол олгосон.

Тухайлбал, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, “25 дугаар суваг” телевизийн ерөнхий захирал Зоригийн Алтайг шагнажээ.

Түүнийг улс эх орондоо 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд мэдлэг чадвараа дайчлан үр бүтээлтэй ажилласан, хууль, тогтоомж боловсруулах, батлах, гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийг хангах, Монгол-Шведийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол соёлоо сурталчлах, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад гаргасан хичээл зүтгэл, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь ийн үнэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ыбө
ыбө

Баяр хүргэе

Зочин эхирд нь тааруулав
Зочин эхирд нь тааруулав
Reply to  ыбө

ЭНЭ ОДОО ЯМАР ОЛОН ШАТНЫ ГИШГҮҮР АЛГАСЧ БАЙНА ВЭ ШАГАЙГАА МУЛТЛАВДАА АЛТАЙ ГУАЙ. ТА ЯМАР ШАЛГУУРААР ОНЦ БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН БИЛЭЭ ХА ХА. КОММУНИСТСЭТГЭЛГЭЭ НЬ ХЭВЭЭРЭЭ МААЖИГ АЛТАЙ

Зочин
Зочин

Онцгой бүрэн эрхт архи зээлэгч

иргэн
иргэн

Согтуу дипломатч,,,,,,,,

Irgen
Irgen

Zavharsan yum.

Зочин
Зочин

Ёстой б�##�айр�##�.

Зочин
Зочин

onc buguud buren erht banzal shalig dalchignuur gej col ug

иргэн
иргэн

ха ха дампуу Төрийн согтуу Дипломатч аан,,,,,,

Zochin
Zochin

Ayalagch huu hiigeed bhig bodohod elchin saidin ajiliig hen ch hiicheh bho...

Холбоотой мэдээ

Back to top button