НИЙГЭМ

Наадмын өдрүүдэд Хөвсгөл далайг 66,048 хүн зорьжээ

Амралт зугаалгын улирал, тэр дундаа баяр наадмын өдрүүдэд монголчууд эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж, зугаалдаг. Монголчуудын аяллын гол цэг Хөвсгөл аймаг гэхэд буруудахгүй. Иймд бид баяр наадмын өдрүүдэд хэчнээн хүн Хөвсгөл аймаг руу зорьсныг албаны хүнээс тодрууллаа.

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга Г.Энхбаяр "Хатгал тосгон руу ороход байдаг нэвтрэх цэгээр зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 18-ны өдрийн хооронд 18-аас дээш насны 94,355 хүн нэвтэрсэн. Эдгээр иргэдийн 60-70 хувь 11-13-ны өдрүүдэд ирсэн.

Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Ханх сумын хилээр 2000 машин нэвтэрсэн байна. Нэг машинд дөрвөн зорчигч сууж явж байсан гээд тооцоолохоор 8000 орчим жуулчин Ханхын хилээр орж ирсэн гэсэн үг. Баяр наадмын өдрүүдэд бол хил хаачихдаг" хэмээсэн юм.

Албаны хүний хэлсэн тоог тооцоолж үзэх юм бол: Долоодугаар сарын 11-13-ны өдрүүд Хөвсгөл далайг 66,048 хүн зорьсон гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 19, 2022 06:19

18 аас дээш намных гэнэ. Хүүхэд нэмбэл илүү олон биз дээ

Зочин
Зочин
7 сар 19, 2022 08:43

Хөвсгөл д�##�ай явж үзээгүй хүн үлдэх нь үү хамт явий шүү ккккк

Холбоотой мэдээ

Back to top button