НийгмийнСПОРТ

Нийгмийн хариуцлагатай АВАРГА

Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан үзэгч түмэнд таалагдсан, эерэг сайхан болж өнгөрсөн. Тухайлбал, Увсаас төрөн гарсан гурван аварга жудаг, ёс харууллаа. Найраа хийсэнгүй гэх мэтчилэн олон нийтийн талархал хүлээсэн. Тэдний дундаас "хар аварга" хэмээгдэг улсын аварга С.Мөнхбатыг жинхэнэ ёс жудагтай, нийгмийн хариуцлагаа ухамсарлагч, аварга шиг аварга хэмээдэг.

Түүний хувьд ковидын хүнд үед Улсын онцгой комисст 20 сая төгрөг хандивлаж байсан нь тухайн үед бөхчүүд сайн үйлсийн аянд оролцож байгаа бараг анхны тохиолдол болж байлаа. Түүний араас хэд хэдэн бөх хандив өргөж байсан санагдана.

Тэгвэл саяхан төрөлх нутаг Увс аймагтаа аялаж явахдаа тэрбээр Хяргас нуурын "Хар тэрмэс"-ийн хэсэгт Япон технологиор бүтээгдсэн хог шатаах эко зуух байрлуулжээ. Тус нуурын эрэгт жил бүр маш олон аялагчид очиж, хог тарьж, байгаль орчныг бохирдуулдаг учраас залуу аварга ийн маш чухал хөрөнгө оруулалт хийжээ.

Бид аялахаар яваад хогоо энэ тэнд хаяхгүй, аваад явдаг ч хаях газар олддоггүй. Хаа нэг хогийн цэг дээр овоолоод хаядаг нь олонтаа. Тэгвэл ийм хог шатаах зуухыг орон нутагт олноор байрлуулбал аялж буй иргэд хогоо өөрсдөө шатаагаад явах боломжтой болох юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Саяхан зодог тайлж бна гээд шоудаад байсан Баянмөнхийн хажууд монгол бөхийн жудаг, ёс зүйтэй мундаг хүн юм аа.

Зочин
Зочин

За даа, Дөрвөдүүдэд жудаг ёссоод байх юм юу байхав дээ. Халхын тэгш ойг бүгдийг нь хамна гэж дайраад бүтэлгүйтэх шив дээ. Тэгээд бантсандаа иймэрхүү юм зохиож ярьж байна.

Холбоотой мэдээ

Back to top button