Хууль бусаар алт олборлож байсан 15 хүнийг баривчилж, нүхэнд нуугдсан дөрвөн хүнийг гаргажээ

Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах “Таширын нуруу” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр иргэд хууль бусаар алт олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Шалгалтаар “Бороо гоулд” компаний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна талд 250 метрийн гүнтэй хонгил гарган алтны илэрц бүхий чулууг нүхнээс төмөр тэргээр зөөвөрлөн гаргаж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 хүнийг баривчилж, нүхний гүнд нуугдаж байсан дөрвөн иргэнийг аюулгүй татан гаргалаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нарт” гэх газарт хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулдаг хоёр хашаанд шалгалтын ажиллагаа явуулж, “Таширын нуруу” гэх газраас олборлосон алтны илэрц бүхий чулууг зөөвөрлөн боловсруулдаг болохыг тогтоон, гурван хүнийг баривчилсан.
Хэргийн газруудад шалгалтын ажиллагаа явуулан алтны илэрц бүхий 138 шуудайтай чулуу, шороо, баримт бичиг, хоёр ширхэг цахилгаан хөрөө зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, чулууг журмын хашаанд битүүмжлэн, алт тушаадаг ченжээс мэдүүлэг авч, хууль бусаар олборлосон 25 грамм алтыг эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бороо гоулд монгол төрийг хуураад 40 тонн алт гаргасан гэдэг биз дээ наад хэдэн ядарсан хүмүүст хүч гаргаад яахав дээ хоолоо л олох гэж яваа биз дээ
Ydarch olson altin huraaj huuj barij asuudal shiidegdej duuslaa yuu .ydarsan ard tumenee boliooch ter ton tonoor avdag tomchuudin alt erdnes ed baylagiig huraaj naad humuusdee ug .Tur zasag erh medel buhii humuus ene huuj tuuj barigdaj bgaa ard tumniihee songoltoor ajillaj amidrah erh zuin orchin burduulj ajiltai orlogtoi amidruulna gj ard tumnihee duu hooloi bolhoor tur zasag songogdson bishuu.tegeed shiidej chadaj bgaa gants shiidver ni enuu!! Huduu oron nutagt ajilgui olon zalsuusin amar taivan ajillah nuhtsul bolomjoor hangaj tur zasag negdsen bodlogo shiidver gargaachee. Iim baidlal chin etssiin shiidver bish bh uuniig booj haah tusam amidarch ajilaj mungu olhiin tuld iluu iheer nija bii bolhiig anhaaar!!!!!!!!!!!!
Huurhiiduu ydarsan ard tumnii nuur tsarai bolson 15 hund yasan tom garchigtai barivchilgaa vee. Turduu gologdson mongol yaltai bileei torson nutag baylagiin ezen mongol hun gsndee oldoj bui ajil mungu 2 ni ter yum bhdaa tuunees hariutslagataigaar ajillah nuhtsul bolomjoor ni hangasan bol hymarch ydarcg yvhad olson joohnoo huraalgaj barivchlagdaj ard ni ulsen amidral ur, hani ni ulsuh bas shanalah nemegdeh bilee amidral asuudal ni bur l hunderch bgaa bishuu.uhsan ardin buruuch uunig zov zohistoi bodlogo gargaj barivchilah bish etsesleh zuv shiidver gargaach.