Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Парламентаас 14 сайд тодруулах "найр"-наас ҮХНӨ-ийн бусад хэсгүүд орхигдох вий

Саарал ордноор Л.Оюун-Эрдэнийг хайсан "сайварлагч" гишүүдийн тоо олширч, өнөөх нь хүн амьтантай уулзахгүй хэсэг бүгсэн өдрүүд өнгөрөв. Өнөөдөр ингээд УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж байна.

Үүгээр ҮХНӨ хийгдэж, сайд нар давхар дээл өмсөх хурдан галт тэргийг хөдөлгөх чигтэй болж ирлээ. Уг нь ҮХНӨ хийхийн тулд дор хаяж сар орчмын хугацаа зарцуулж, яг хэдэн хувийг хэрхэн давхар дээл өмсүүлэх агуулга тодорхой суулгасны дараа засаг хөдлөх учиртай. Үүнийг л нэг хурдавчлуулах механизм хэрэгжих бололтой.

Нэг. ПАРЛАМЕНТААС ШИНЭЭР 11 САЙД ТӨРӨХ ХУВИЛБАР

Ерөнхийдөө МАН-ын "дээгүүр"-ээ бол сайд нарынхаа тохироог хийчихсэн гэгдэж буй. Гол нь үндсэн хуулин дахь чиг үүргийн дөрвөн яамдын тоог өсгөж, нийт сайд нарын 75 хувь нь "давхар дээл"тэй байхаар тохиролцсон гэх. Үүгээр тооцвол,

18 сайдаас 14 орчим нь парламентаас томилогдох боломжтой.

Гэхдээ энэ загварчлалаа Үндсэн хуулиндаа хэдий завандаа тусгаж байж, сайд нараа ийм хурдан солих гээд байгаа нь асар ойлгомжгүй хэвээр байна.

"Давхар дээл"-тэй сайд нараас Б.Жавхлан, Х.Нямбаатар нар үлдэх нь үндсэндээ тодорхой буй. Тэд өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэд хамгийн сайн түшиг болсон. Харин яг улс төрчийн хувийн имидждээ хэт анхаарч буй Л.Энх-Амгалангийн поп гэмээр төрхийг Л.Оюун-Эрдэнэ үлдээх эсэх нь тодорхойгүй байна.

Тэгэхээр шинээрр давхар дээлтэй 11 орчим сайд лавтай томилогдохоор байна. Чухам үүн дээр л УИХ-аас сайд болох амбицтнууд жагсах юм.

Энэ удаагийн сайд нарын сонголт Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт зэрэг бизнесээ хамгаалах өндөр амбицтнууд, түүний бие хүмүүс голчлон томилогдох. Хачин дүрэмгүй гэнэтийн, санаанд ормооргүй улс сайд болчих төлөвтэй буйг тодотгууштай.

Хоёр. АН-ЫНХАН БОЛООД Т.ДОРЖХАНД НАРТ САЙДЫН СУУДАЛ АМЛАХГҮЙ ГЭХ ЛОГИК

МАН бол эрх биш эрх баригч. Л.Оюун-Эрдэнэ яаж дүрэмгүй тоглолоо ч, яаж өөртөө эрдлээ ч парламент дахь 60 гаруй эрхмээ хамаа бус давж гишгэж болохгүй. Нөгөө талаар Н.Алтанхуягийн байгуулж байсан Эвслийн Засгийн газрын тоонд АН-ын тоо бараа үл хүрэх.

Нам буй нь үл мэдэгдэх шахам улстай эвсэнэ гэх логик үнэндээ батламжгүй шахам юм.

Харин Т.Доржхандын тухайд МАН-д үйлчилсээр, хөшигний ард хэтэвч нь зузаарч буй л гэгддэг. Улс төрийн супер худалдагдсан этгээдийг сайдын судлаар шагнатлаа МАН "доошоо орохгүй" байх нигуртай. Тэднийг харин сайтай шагнаж, хахуулдах нь МАН-ын залуусын чаддаг ажил билээ.

Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдана. Бүлэг дээр энэ агуулгыг хага шүүмжилж, цаашлаад ҮХНӨ-ийг яаран сандран хийж буйг эсэргүүцэх галаа ч өрдөхөөр зэхэгсэд олон. Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун нарын тайлбарлаад байгаа иш үндсүүд олон нийтэд ерөнхийдөө таалагдаж байгаа.

Дотоодын ийм галыг сайдын суудлаар наймаалцах дээрээ дэнжигнэж байгаа Л.Оюун-Эрдэнэ нар сөрөг хүчинд сайд өгнө гэвэл бүр чиг хүндрэлтэй тулахаар.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: ДАВХАР ДЭЭЛЭЭС ИЛҮҮ ЗАСАГЛАЛЫН ТОГТСОН ДЭГ ЖУРМАА БАТАТГАЦГААЯ

Одоогийн ҮХЦ-ийн тогтоол дахь давхар дээлний агуулгад хамаг анхаарлаа олон нийтээрээ гөвж орхив. Уг нь сонгуулийн тогтолцоог олон намын бүтэц рүү шилжүүлэх, Ерөнхийлөгчөө парламентаас сонгох гэсэн хоёр чухал агуулга үүний ард бий.

МАН-ын залуу үеийнхэн ч тэр "М.Энхболд л төрөөс явчихвал Монгол Улс хөгжинө" гэх хэдэн жилин өмнөх улайрлаа энэ удаа "У.Хүрэлсүх ахын найзуудыг засгаас явуулцгаая" болгон хувиргаж, давхар дээлэн дээр хэт өндөр ач холбогдол өглөө.

Зарчмын хувьд УИХ-ын гишүүдийн тоог өсгөж байж, давхар дээлээ нэмэх ёстой атал энэ удаа шуудхан 76 дотроосоо 14 сайдтай болохоор тооцов. Тэгэхээр энэ удаагийн парламент өмнөх шигээ тохиролцооны, лоббичдын ажлаа эмхэлдэг Засгийн газрыг л үүсгэх гэж буй. Ерөөс одоо том агуулгуудаа заавал өөрчлөхийг олон намууд нь, олон нийт нь, иргэдийн индэр нь эрх баригчдад сануулж, шаардах л үлдэв.

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх аваас магад ингэж нэг харсан байдлаасаа бид шилжинэ гэх эерэг холын хүсэл бий юм. Энэ удаагийн ҮХНӨ-тэй зэрэгцүүлээд, Н.Энхбаяраар ахлуулсан баг шинэ Үндсэн хуулиа бичээд эхэлчихсэн. Нөгөө талд АН-ын барууны талыг хүчтэй баримтлагчид С.Баярцогтыг намын даргад сойж, Х.Баттулга 2024 онд засаг барих мөрөөдлөө биежүүлэхээр бясалгаад эхэлчихлээ.

Дэлхийн дахинаа геополитикийн орчин эрс өөрчлөгдөж буй ийм үед бид дотооддоо яг тогтсон засаглалын дэг журамтай болж, урагшаа явах цаг үеийн шаардлага үүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2022 08:37

76 дотроосоо юм бол онцгүй л пм байна олигтой юм бгаа билүү

Зочин
Зочин
8 сар 22, 2022 08:52

Ene humuus huvaj idhes uur yum hiideg ymuu

Зочин
Зочин
8 сар 22, 2022 09:16

Odoo yaay gehevde

Зочин
Зочин
8 сар 22, 2022 09:30

Орхигдуулахгүй байхаа чаддаг хүмүүс нь ажиллаж байв�##� хэн ч ажилсан яахав дээ

Оооо
Оооо
8 сар 22, 2022 09:50

Энэ нэг мулгуу юмаа өөрийг нь л явуулмаар байхын. Өөр ерөнхий сайд хийчих чад�##�тай хүнгүй болтлоо дорджээ

Зочин
Зочин
8 сар 22, 2022 12:02

76 дотроос олон сайд томилоод энэ засгийн өнгө төрх өөрчлөгдөх болов уу даа. Сайд хийчихмээр шудрага зарчимч ёс суртахуунтай тухайн с�##�барынхаа мэдлэг мэргэжил чадвартай зөвхөн өөрийнхөө бизнесыг боддогүй улс орон орчин нөхцөл зохицуулан ард түмнийхээ төлөө ажиллах сэтгэл сэтэхүй хэлэмжтэй гишүүн хэд бга юм бол доо ????ЕС маань ажил хэрэгч зөв л хүн сонгоосой доо!

Зочин
Зочин
8 сар 22, 2022 13:32

боловсролын сайд үлдэх хэрэгтэй ганц сайн ажиллаж байгаа хүн

Зочин
Зочин
8 сар 22, 2022 19:27

Яасан ч идэж ууж ханадаггүй өлөн өссөн новшнууд вэ

Холбоотой мэдээ

Back to top button