Ховдын Засаг даргыг сонгох хурал даваа гараг хүртэл хойшиллоо

МАН-ын Удирдах зөвлөл уржигдар /2022.08.25/ хуралдаж, Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг дэмжсэн. Эл шийдвэрийн дагуу Ховд аймгийн МАН-ын хорооноос Э.Болормаагийн нэрийг аймгийн ИТХ-д оруулж ирсэн юм. Улмаар өчигдөр /2022.08.26/ Ховд аймгийн ИТХ наймдугаар хуралдаан болж, Э.Болормааг дэмжих эсэхийг хэлэлцэж эхэлсэн.
Хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбат Ховд аймгийн орлогч даргаар ажиллаж байгаа Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Ийнхүү хурал өдөр МАН-ын бүлгийн даргын хүсэлтээр нэг цагийн завсарлага авч, дахин үргэлжилсэн ч орой дахин завсарлага авчээ. Улмаар шөнийн 00:00 цаг хүртэл бусад төлөөлөгчид хүлээсэн ч МАН-ын бүлгийн дарга болон хурал даргалагч, нэр дэвшигч Э.Болормаа нар хуралдаандаа буцаж орж ирээгүй байна. Иймд төлөөлөгч нар хурлыг даваа гарагийн 10:00 цагт үргэлжлүүлэхээр хойшлуулжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНэ Болормаа гэгч этгээд албан тушаалын өвчинд хэт нэрвэгджээ. Зүгээр нэрээ татаад явж үз.
Болормаа ЗАЙЛААЧ.
Ховдын хэдэн ИХТ-ийг дээрээс очсон сайд дарга нар нь тархидах нэгийг нь тархидаж,аргалах нэгийг нь аргадаж, албан тушаал амлах нэгд нь амлаж,хууль бус бохир аргаар үзсээр байгаад даваа гараг гэхэд гартаа оруулж аваад тавиул хүүхнээ томилох нь дээ.Залуу хүнийг дэмжих нь буруу биш.Тэхдээ хэн ч танихгүй, Оюун-Эрдэнэ л мэддэг хүүхнийг тулгаад томилчих нь зохисгүйгээр барахгүй хортой. МАН-д ийм муйхар арга барил Хүрэлсүхийн үеэс ил цагаандаа гарсан.Залуу хүмүүсийг ийм блхир аргад өөрсдөө татан оруулж сургахаа болиосой.
Энэ хүүхнийг Оюун-Эрдэнэ сайн мэддэг юм байж.Ховдын ард түмэн мэдэхгүй. Явуулын хүнээр ачаа бүү татуул гэдэг.Аймаг удирдаад явчих ажлын туршлагагүй л юм байна.Хуулиа зөрчөөд Оюунэрдэний хүслээр бүхнийг хийгээд байвал юу болох вэ.
Оюунэрдэнэ юм болгонд оролцохоо болиоч
Аймгийн дарга ажил унагаад огцорч байхад Орлогч нь дэвшээд ажил авна гэж юу байхад.Тэр нөхрийг бас алга болгох хэрэгтэй.Жалга довны сэтгэхүйтэй бүлэглэл ажил хийхгүй.