УЛС ТӨР
ХУУЛЬ: 159 дарга чөлөөлж, 1.4 тэрбумыг хэмнэжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн бүтээмжийг дээшлүүлэх талаар ярилцжээ.
Төрийн Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд дэд, тэргүүн дэд, орлогч дарга гээд нийт 159 хүн болон зөвлөхүүдийг чөлөөлснөөр энэ онд 1.4 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн энэ хууль хэрэгжсэнээр 2022 оны төсвийн жилд 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах тооцоо гарсан аж.
Мөн Засгийн газрын авто баазад 580 орчим машин хүлээлгэн өгч, шатахууны гэх мэт зардлуудыг хэмнэсэн байна. Үүний үр дүнгээр энэ оны төсвөөс гарах байсан урсгал зардлаас 268 сая төгрөг хэмнэсэн байна.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.