Б.Болор: Тамгаа хүлээн авсан, өрөөндөө арай ороогүй байна

Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУЯ-наас гаргасан. Улмаар дараагийн захирлыг сонгон шалгаруулалт зарлаж, сонготол түр үүрэг гүйцэтгэгчээр тус сургуулийн багш Б.Болорыг томилох шийдвэр гаргасан билээ. Гэвч Ж.Соронзон Оросын талын хариуг хүлээж байж тамга тэмдгээ өгнө гэх байр суурийг илэрхийлсээр байсан юм.
Өчигдрийн байдлаар Ж.Соронзон захирал ажлаа хүлээлгэн өгсөн эсэхийг Б.Болороос тодрууллаа.
Ингэхэд "Тамга тэмдгээ өнгөрсөн баасан гарагт хүлээж авсан. Өрөөгөө хүлээлгэж хараахан аваагүй байгаа. 1-2 хоногт хүлээлгэж өгнө гэсэн" хэмээв.
Ийнхүү Ж.Соронзон 28 жил тус сургуулийн захиралаар ажиллаад "буув".
Түүний оронд очсон Б.Болорын тухайд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны дэд сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан. Түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдохын өмнө Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн 3, 5, 10, 11 дүгээр ангид эдийн засаг, тооны хичээл заадаг байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орлогч захирлаар томилдог нь яаж байгаа юм?
Арай илүү боловсролтой, мэдлэгтэй хүн олдоогүй юм байх даа. Бас л өнөө ардчилсан намын хулгайч нарын нэг л байна даа.
СОРОНЗОН НЬ "БАЙГАЛАА" БОЛСОН ЮМУУ.
Соронзон юунд ингэж их уягдана вэ. Үнэхээр солиорол гэж энэ байх даа. Цагтаа ГХЯ-ны дэд сайд байсан хүн энэ сургуулийн захир�##� дуртайяа болж байна гэхээр сайдын сууд�##�тай тэнцэхүйц �##�бан туша�##� бололтой юмаа даа.Соронзон маш их хөрөнгө мөнгөтэй хүн хувийн сургууль байгуулаач дээ.