БНСУ: "Хараар" ажиллаж байгаа гадаадын иргэдийг хоёр сарын дотор илрүүлж, баривчилна

Хоёр хоногийн өмнө БНСУ-д ажилладаг Монгол эмэгтэйг тус улсын иргэн зодож, ёс бусаар хандаж байгаа бичлэг цахим сүлжээнд тархсан. Энэ тухай тодруулахад, манай улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам энэхүү хэрэгт анхаарал хандуулж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.
Эх сурвалжийн мэдээллээр зодуулсан тухайн эмэгтэй БНСУ-д хууль бусаар буюу хараар ажиллаж байсан гэх мэдээлэл буй.
Үүнтэй холбоотойгоор БНСУ аравдугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 10-ныг хүртэл буюу хоёр сарын хугацаанд тус улсад зөвшөөрөлгүйгээр оршин сууж байгаа иргэдийг илрүүлэн, баривчлах ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, тус улсын Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллага , Хөдөлмөрийн яам, Газар дэд бүтэц тээврийн яам, далайн цагдаагийн газар энэ асуудал дээр хамтран ажиллахаар болсон байна.
Тухайн ажлын хэсэг голчлон хүргэлтийн ажил, цэнгээн наргианы газар, хар тамхитай хамааралтай газруудад эрчимтэй шалгалт явуулж эхлээд байгаа аж.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zooz
Зөв өө
Mongolchuud yahaaraa ingej Busdadaa Gai bolj yvdag novshnuud bnaa. Muruuruu ajilaa hiiged hed gurvan tugrug olood bj chadahgui mongol shigee tsag alaad urdaas ni hederleed suuj bsan biz.