УЛС ТӨР

С.Чинзориг: "Хуримтлалтай хүүхэд" хөтөлбөр гээд биднээр яриулчхаад одоо мартчихсан

Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2022.10.17/Төрийн ордонд хуралдлаа.

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Хүүхдийн мөнгийг 91 хувь нь өгнө гээд байгаа. Есөн хувь гэдэг 100 орчим мянган хүүхэд хасагдаж байна уу. Ингээд төсөвт хэчнээн төгрөг хэмнэгдэх вэ. Энэ есөн хувийг яаж тооцож гаргаж ирсэн бэ. ХНХ-ийн яамныхан иргэдийг цалин орлогоос нь хамааран тооцох аргачлал байхгүй шүү дээ. 3 саяас дээш орлогтой хэчнээн өрх байгаа юм. Ийм цалинтай айл өрх нэр усаараа гарчихсан юм уу. "Хуримтлалтай хүүхэд" хөтөлбөр гээд бид нараар яриулчхаад одоо мартчихсан. Энэ бол халамж юм" гээд явж байх юм" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 18, 2022 11:59

Энэ ажлаа мэддэг хүнээр нь яамыг нь удирдуулаад х�##�амж, бусад бодлогоо ялгуулчихаач. Мэдэхгүй байж энд тэнд очиж худлаа ярьсан гишүүд л байхын...

Холбоотой мэдээ

Back to top button