НИЙГЭМ

НОК: Шахмал түлшийг хардах нь үндэслэлгүй, юуг ч шатаасан угаарын хий ялгардаг

Өнөөдөр /2019.10.06/ Нийслэлийн онцгой комиссоос хэд хэдэн иргэн угаартсан байдалтай эмнэлгийн байгууллагад хандаад байгаа нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд сайжруулсан шахмал түлш шатааснаас болж угаартсан уу гэх хардлагыг үгүйсгэж, иргэдийг ахуйн эрсдлээс сэргийлэхийг уриалсан юм.

-ХИЙНД ХОРДСОН ШИНЖ ТЭМДЭГ БҮХИЙ 35 ИРГЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДСАН-

Нийслэлийн онцгой байдлын комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан:

“Одоогийн байдлаар 30 орчим мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдаалагдсан байна. Энэ бол бага тоо биш. Цаашид ч худалдаалагдана, борлуулалт, үйлдвэрлэл зогсоогүй.

Аравдугаар сарын 6-ны байдлаар хийнд хорсдон байж магадгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагад хандсан, зарим нь түргэнээр ирж үйлчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа зургаан иргэн байна. Дөрвөн хүн гэртээ нас барсан. Хүн нас барсан хэрэг нь шалгагдаж байгаа учир бусад асуудлын тухайд цагдаагийн байгууллгаас албан ёсны мэдээлэл хийх байх. Мөн 16 настай эмэгтэй хүүхдийн бие ЭХЭМҮТ-д хүнд байгаа мэдээлэл байна.

Сайжруулсан шахмал түлшний найрлага дахь нүүрс нь Өмнөговь аймгаас ирж буй угаагдсан нүүрс буй. Ер шахмал түлшний найрлагын 95 хувийг нүүрс, 2.5 хувийг барьцалдуулагч бодис /импортоор орж ирснээс хойш хүлээн зөвшөөрөгдсөн/, 1 хувийг бэхжүүлэгч, 1 хувийг шохой эзэлдэг. Шохой нь агаар мандалд ялгарах хүхрийг бууруулах үүрэгтэй.

-БИД БҮГД ХАРДАХ ЭРХТЭЙ Ч ШУУД ШАХМАЛ ТҮЛШИЙГ БУРУУТГАХ НЬ ӨРӨӨСГӨЛ, ЮУГ Ч ШАТААСАН УГААРЫН ХИЙ ЯЛГАРНА-

Иргэд өөрсдийн барьж байгуулсан зуух, ханын пийшинд нь технологийн алдаа гардаг учир Агаарын бохирдлыг бууруулах газар, ОБЕГ-аас сэрэмжлүүлэх ажил байнга хийдэг. Гэвч буурахгүй байна. Зөвхөн угаартах ч биш, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлд хүн бүрийн оролцоо дутаж байна. Бурууг инженерийн шугам сүлжээ, түлш үйлдвэрлэлээс хайх биш, иргэн бүрийн аж ахуйн хариуцлага чухал нөлөөтэй. Юуг ч шатаасан тэр угаарын хий ялгардаг.

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдээс 23 дээж авч, гурван лабораторид нэмэлт шинжилгээ өгөөд байна, дүн мэдээг нь албан ёсоор түгээнэ. Бид бүгд хардах эрхтэй ч, шууд түлшнээс хордсон гэх боломж бага” гэсэн юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

za bitgii balairaad baigaarai oilgomtoi uman der xytsaad baih n ard irgediig ergui m#l gj bodood baih n uur y baihav d

MatFuse
MatFuse

Levitra Generico Comprar [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Acquisto Cialis Pagamento In Contrassegno How Much Is Viagra With A Pres

LesOrdiff
LesOrdiff

Propecia Crescina http://buycialisuss.com - Buy Cialis Come Si Acquista Viagra In Farmacia Buy Cialis Ce Este Propecia

Холбоотой мэдээ

Back to top button