Хүний амь эрсдээд байна, шахмал түлшээр тайлбар өгнө үү, М.Ганбаатар дарга аа
М.ГАНБААТАР “ОЛОН ЮМ ЯРЬВАЛ АЛНА ШҮҮ” ГЭЖ МЭРГЭЖИЛТНИЙГ СҮРДҮҮЛСЭН ҮҮ
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн М.Отгонбаяр өчигдөр орой Зариг.мн сайтад мэдээлэл өгөхдөө “2019 оны хоёрдугаар сард уламжлалт зууханд шахмал түлшийг түлж болохгүй” гэх зөвлөмжийг өгсөн. Гэтэл “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Битгий олон юм яриад бай, ална шүү” гэсэн хэмээн ярьсан юм.
Мөн тэрбээр “Уламжлалт зууханд шахмал түлш түлвэл угаартаж үхнэ” гэж ярьсан нь олон нийтийг улам айдаст автуулсан билээ. Уг мэдээллийн дараа бид “Тавантолгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодруулга авахаар холбогдсон ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Сүүлийн өдрүүдэд угаартсан байдалтай нас баралт дараалан гарсаар байна. Өмнөх жилүүдэд ч угаартсан байдалтайгаар иргэд эмнэлэгт хандсаар ирсэн. Гол нь хүний амь нас эрсэдчихээд байхад “Тавантолгой түлш” компанийн захирал өдийг хүртэл хэвлэлд тайлбар огт хийгээгүй байна. Мөнхүү албан байгууллагынх нь сайт ажиллахгүй, хэвлэлд асар хаалттай байгаа юм.
Ц.Даваасүрэн сайдын зөвлөх хийж явсан эл эрхэм улс төрийн хүрээнд “Мэргэжлийн гэх хүн манайд ховор. Ихэнх нь улстөрчдийн шахааны хүмүүс ирсэн” гэж ярьдаг гэх. Хими-технологийн томоохон төслийг хариуцан ажиллаж буй уг компани шахмал түлшийг нийгмийн пиар талаас нь харж, зарим сөрөг мэдээллийг дарж байсан уу гэх хардлагыг үүсгэв.
НҮҮРСНИЙ ХИМИЧ Ж.БАТБИЛЭГ: ТЭР ХҮНИЙ ЯРЬСНААР ӨДИЙД ШАХМАЛ ТҮЛШ АВСАН АЙЛУУД ТЭР ЧИГТЭЭ ҮХСЭН БАЙЖ ТААРАХ НЬ
Тиймээс “Тавантолгой түлш” ТӨХК-ийн дөрөвдүгээр үйлдвэрийн дарга Ж.Батбилэгээс дараах тодруулгыг авлаа. Тэрбээр 1980 оноос хойш нүүрсний чиглэлээр ажиллаж буй нэгэн аж.
-Шахмал түлшийг энгийн буюу уламжлалт зууханд түлэх боломжгүй гэх зөвлөмжийг өмнө нь танайд өгч байсан талаар албаны хүн мэдээлэл хийлээ. Танай компанийн зүгээс уг мэдээллийг нуун дарагдуулсан гэдэг нь хэр баттай мэдээлэл вэ?
-Би нүүрсний чиглэлээр 31 жил ажиллаж байна. Нүүрсний химич мэргэжилтэй. Энгийн зууханд түлэх туршилтыг сүүлийн 20-иод жил эрчимтэй хийсээр ирсэн. Бүх төрлийн шинжилгээгээр 2011 оноос хойш баталгаажиж, стандартаа хангасаар ирсэн. Шахмал түлшийг энгийн зууханд түлэх боломжтой гэдэг нь нотлогдсон.
-Та мэргэжлийн хүнийхээ хувиар уламжлалт зууханд шахмал түлшийг түлж болно гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?
-100 хувь итгэл үнэмшилтэй байгаа. Би өөрөө утаа багатай зуухны зохион бүтээлтийн чиглэлд 10 патент эзэмшдэг. Европын стандарттай нийцсэн технологиор зуух хийж байсан учраас би ерөнхий зарчмыг нь мэдэж байна. Энгийн зуух гэдэг нь бортогийг тайрсан хэлбэр. Сайжруулсан түлш энгийн зууханд дээрээсээ шатдаг. Тэгэхээр доороос гарч байгаа утаа нь саадгүй нэвтэрч, бүрэн шаталтыг үүсгэдэг. Модон галлагаан дээр бага багаар хийгээд явахад ч асуудал үүсгэхгүй. Сайжруулсан зуух, монгол гэрийн зуух хоёр ялгаатай. Гол нь зөв галлах хэрэгтэй байгаа.
-Уламжлалт зууханд шахмал түлш түлвэл угаартаж үхнэ гэх утга бүхий мэдээллийг иргэдэд мэргэжилтний зүгээс өгчихлөө?
-Нийслэлд 218 мянган өрх зуух хэрэглэж байгаа. Үүнээс уламжлалт зуухай өрх 80 хувь орчмыг нь эзэлж байгаа. “Тавантолгой түлш” компаниас 30 мянган тонн нүүрсийг зах зээлд нийлүүлсэн. Тэр хүний ярьснаар бол, өдийд шахмал түлш авсан айлууд тэр чигтээ үхсэн байж таарах нь. Харамсалтай тохиолдлууд гарсан уу, гарсан. Үүнийг шинжилгээгээр нотлох хэрэгтэй. Би бол мэргэжлийн хүрээнд л тайлбар хийж байна. Сайн зууханд сайн түлшийг л түлэх ёстой.
-Танаас дахин асууя. Ямар ч эрсдэлгүй гэж ойлгож болох уу.
-Зөв галлагаа хий. Зөв технологиор галлах хэрэгтэй. Яндангийн нээлт 25 хувь нээлттэй байх ёстой. Туршлагатай хүн нь галла гэж хэлмээр байна. Уламжлалт зуухтай айлууд шахмал түлшинд угаартана гэж ярьж байгаа хүнтэй би одоо юу ярихав дээ. Би шинжлэх ухаан л ярьж байна.
-Та М.Ганбаатар даргаа өмөөрч, ийм тайлбар хийж байгаа юм биш үү?
-Би М.Ганбаатар даргыг өмөөрөөгүй. 2019 оны хоёрдугаар сард уламжлалт зууханд шахмал түлш түлж болохгүй гэх зөвлөмж ирсэн тухай би лав хувьдаа сонсоогүй юм байна.
Ж.МЯДАГБАДАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний амь эрсдээд байхад ингэж хэлээд өөрсдийгөө өмөөрөөд байгаад чинь л иргэд бухимдаад байна. Технологийн алдаа гаргасан чинь удахгүй тодорхой болноо. Тэр үед амь насаа алдсан иргэдийн гэр бүлээс уучлал гуйгаад хариуцлагаа хүлээх биз дээ
nen nuhur ehleed xairt humuucee aldcan humuuct emgenel ilerhiilcen bol sguud l uhcen humuucruu buruugin chiheed ingej bolohgui tsaashid uvul bolohoor baidal ylam hunderne hurdan acyydallaa shiideh heregtei
xaluun zunaar gadaa gallaad l goe bolj bn geed l bcn ene nac barcan humuuc anh ydaa l caijryylcan tulsh avaad gallaad aishigtai xagatsal zovlon uzlee odoo uudrcdiiguu umuurhuu boli