Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ Украины био лабораториудын үйл ажиллагааг шалгахаас татгалзлаа

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-аас гаргасан Украин дахь био лабораториудын үйл ажиллагааг мөрдөн шалгах тухай тогтоол гаргах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. ОХУ хүсэлтдээ АНУ, Украин хамтран биологийн зэвсэг бүтээж байх үндэслэл байгааг дурдаж, албан ёсоор шалгаж тогтоох шаардлага байна хэмээн онцолсон байсан юм.

Санал асуулга явуулахад ганц БНХАУ л дэмжиж, АНУ, Франц, Их Британи татгалзаж, бусад 10 улс түдгэлзсэн аж. Тогтоолын төслийг дэмжихэд доод тал нь есөн орны дэмжлэг хэрэгтэй байв.

Энэ талаар мэдээлсэн “Вашингтон пост” санал асуулгын дүнг Аюулгүйн зөвлөл болон ОХУ-ын харилцааны байдлыг харуулсан гэж дүгнэсэн байна. Москва санал асуулга явуулахаас долоо хоногийн өмнө Украины лабораториуд Пентагоны дэмжлэгтэйгээр биологийн зэвсэг бүтээх туршилт, судалгааны ажил явуулж байгаа талаар 310 хуудас бүхий мэдээллийг гишүүн орнуудад хүргүүлсэн ч ийнхүү хэрэгссэнгүй.

Линда Томас Гринфильд

НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас Гринфильд ОХУ-ын гаргасан хүсэлтийг “ОХУ ор үндэсгүй худал гүтгэлэг явуулахаар завдлаа. Энэ бол тэд энэ байгууллагыг хүндэтгэж үздэггүйн баталгаа. Дэлхий нийт үүнийг нь харж байна” хэмээн мэдэгдсэн аж.

АНУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ийнхүү ОХУ-ын хүсэлтийг хүлээн аваагүй төдийгүй ОХУ-ыг Украинд удахгүй цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн хардаж буй. Одоогоор дэлхий дээр цөмийн зэвсгийг хүн төрөлхтний эсрэг ашиглах зориг гаргасан цорын ганц улс бол АНУ билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НҮБ бол АНУ ын бөгс долоогч

Зочин
Зочин

нүб ану н дохиоогоор ажилладаг татан буулгах хэрэгтэй

Зочин
Зочин

Яагаад шалгахгүй гэж, АНУ Англи 2ийг шалгах ёстой шүү дээ, хүн төрөлхтний өмнө ирсэн аймшиг болохоос ганцхан орос хүнд аюултай биш,

Холбоотой мэдээ

Back to top button