Т.Тулга өнөөдөр Динмухамед Кунаевын нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана

Казахстаны төр, нийгмийн зүтгэлтэн агсан Динмухамед Ахмедович Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн тус улсын Жамбул мужийн Тараз хотноо болж байна. Тус тэмцээнд оролсон манай Чөлөөт бөхийн холбооны баг тамирчдаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга өнөөдөр Пан Америкийн наадмын хошой аварга, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, АНУ-ын бөх Жозеф МакКеннатай аваргын төлөө барилдахаар болжээ.
Өчигдөр мнай бөх ДАШТ-ий хүрэл медальт Занданбудын Занабазар тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.
ӨНӨӨДӨР АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ БӨХЧҮҮД
61 кг. Акбар Курбанов (Казахстан) - Тайырбек Жумашбек (Кыргызстан)
65 кг. Жозеф МакКенна (АНУ) - Төмөр-Очирын Тулга (Монгол)
74 кг. Мурад Курамагомедов (Унгар) - Нуркожа Кайпанов (Казахстан)
92 кг. Ризабек Аймухан (Казахстан) - Магомед Шарипов (Бахрейн)
125 кг. Алишер Ергали (Казахстан) - Юсуп Батырмурзаев (Казахстан)











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.