СПОРТ
“Кельн 2022” дэлхийн цомоос гурван алтан медаль хүртлээ
Германы Кельн хотноо болсон боксын дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын боксын холбооны баг тамирчдаас таван тамирчин, тэр дотор гурван эмэгтэй боксчин аваргын төлөө тоглохоор шалгарсан талаар бид өмнө нь мэдээж байсан билээ. Тэгвэл Монголын цагаар өчигдөр финалын тоглолтууд болж, манай гурван эмэгтэй боксчин Э.Мичидмаа, М.Энхжаргал, Г.Бадмаараг гурвуулаа алтан медаль хүртжээ.
Э.Мичидмаа тэмцээний шилдэг техниктэй боксчноор шалгарсан байна.

Эрэгтэйчүүдээс финалд шалгарсан Л.Даваадорж, Х.Энх-Амар нар мөнгөн медаль хүртсэн. Дээрх таваас гадна Т.Энхтөр, О.Тулга, Н.Оюун-Эрдэнэ нар хүрэл медаль хүртээд байсан билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.