“Бакугийн их дуулга”: Мөнгө, хүрэлтэй Монголын баг есдүгээрт жагсаж байна
Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулга ангиллын тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо болж байна. Таван тивийн 61 улс орноос 206 эрэгтэй, 160 эмэгтэй, нийт 366 жүдоч чуулсан уг тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч өрсөлдөн барилдаж байгаагаас эхний хоёр өдрийн дараах байдлаар нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Цогт-Очир хүрэл хүртэж, Б.Эрхэмбаяр /эр 66 кг/, Б.Баасанхүү /эм 48 кг/ тавдугаар байрт шалгарчээ.
Б.Баасанхүү хэсгийн аваргын төлөө Италийн Франческа Миланид, хүрэл медалийн төлөө Сербийн Милица Николичид ялагдаж тавдугаар байр эзэллээ.
Харин 52 кг-ын жинд барилдахаа нэг хэсэг завсарлаад байсан манай авьяслаг залуу мастер Л.Сосорбарам Серб, Испани, Азербайжан, Узбекистаны бөхчүүдийг сөхрүүлсээр аваргын төлөө шалгарч, мөнгөн медаль хүртсэн байна.
Нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн манай улс багийн дүнгээр есдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Тэмцээний хүнд жингийн барилдаанууд өнөөдөр болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье